"Хэдэн эх орончийн амь хэрэгтэй вэ"
Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн болон "Гал үндэстэн" холбооны удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 423 дугаар ангид хоригдож байгаад биеийн байдал муудсаны улмаас ялаас чөлөөлөгдөөд байсан "Гал үндэстэн" холбооны удирдах зөвлөлийн гишүүн С.Дашцэрэн шинэ оны өмнөхөн нас барсан. Тэгвэл холбооны гишүүд энэ асуудлаар болон цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Г.Болдбаатарын биеийн байдал хүнд байгаа тухай мэдээлэв.
б
Энэ үеэр "Гал үндэстэн" холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Алтанцэцэг "Талийгаач С.Дашцэрэнгийн гэр бүлээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан гомдлын захидал ирүүлсэн. Түүний гэр бүлийн хүн н.Оюунчимэг хөдөлгөөнд оролцохдоо эрүүл саруул байсан хүний үхэлд хууль, шүүхийн байгууллага буруутай гэж амь насыг нэхсэн. Шүүхээс 22 жилийн ял оноосон хүнийг хэдхэн хормын дотор ялаас чөлөөлж, өвчнийг нь эмчлүүлэх шаардлагатай байхад шоронгийн гадна гаргасан байсныг бид очиж авч байсан" гэлээ.
б
Мөн 461 дүгээр ангид хоригдож буй н.Болдбаатарын зүрх муудаж, амь нас нь эрсдэхэд ойрхон байна. Гэтэл энэ өвчин Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан "Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт"-д ороогүй учир түүнийг ялаас чөлөөлөх боломжгүй гэдэг хариулт өгч байгаа гэнэ. "Гал үндэстэн" холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаяр "Бид зүгээр сууж байгаад дараагийн хүнийг явуулж чадахгүй. Монгол Улсын эрх ашиг, газар шорооны төлөө тэмцсэн Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарыг чөлөөлөхийг шаардаж байна. Эх орноо хамгаалахад хэдэн эх орончийн амь нас хэрэгтэй вэ гэж Төрөөс асуумаар байна" гэж ярьж байв.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ