Гурван дүүрэгт 100 ортой хүүхдийн эмнэлэг барина

img

Ирэх онд нийслэлд 100 ортой хүүхдийн гурван эмнэлэг барихаар болсон. Эмнэлэг байгуулах үндсэн чиг үүрэг нийслэл хүлээгээгүй ч одоогийн эмнэлгийн хүрэлцээ, нөхцөл байдал, иргэдээс авсан саналын дагуу нийслэлийн төсвөөр Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт тус бүр 100  ортой хүүхдийн эмнэлэг байгуулна.

  • Амгалан амаржих газрын 150 ор бүхий шинэ барилгыг ашиглалтад оруулснаар эх нярайн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирна.
  • Налайх дүүргийн 2 дугаар хороонд 300 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр барьж ашиглалтанд оруулна.
  • Туул тосгоны эрүүл мэндийн төв, Наркологийн эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр барина.
  • Хонхор тосгоны ЭМТ-ийн шинэ барилга бүрэн ашиглалтанд орно.
  • Хан-Уул дүүргийн түргэн тусламжийн салбар пунктыг концессын гэрээгээр бариулж ашиглалтанд оруулна.
  • Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн салбар пунктыг гэрээгээр бариулж ашиглалтанд оруулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ