Зорчигчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгож эхэлжээ
Индонезоос Сингапурын чиглэлд нисч яваад Ява тэнгист осолдсон “Airbus A320-200” онгоцны ослоор амиа алдсан зорчигчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгож эхэллээ. Өчигдөр “Airbus A320-200” онгоцыг эзэмшигч “Air Asia” компанийн удирдлагууд зорчигчдын ар гэр бүлийнхнийг хүлээн авч уулзан эмгэнэл илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээлэв. Эхний ээлжинд 29 хүнд 24 мянган ам.долларын нөхөн төлбөр өгсөн байна. Нөхөн төлбөр авсан хүмүүсийн ихэнх нь ойр дотны 2-3 хүнээ онгоцны ослоор алдсан аж.
1
“Air Asia” компанийн ерөнхий захирал Тони Фернандест “Энэ сардаа багтааж Индонезийн 153 зорчигчийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгох болно” гэж мэдэгджээ. “QZ8501” нислэг сураггүй алга болсны дараа “Air Asia” компанийн хувьцаа уналтад орж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар тус компани 170 сая ам.долларын хохирол амсчээ. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Сурабая-Сингапур чиглэлийн нислэгийг хориглоод буй. Мөрдлөгийн явцад осолдсон онгоц хуваарийн бус өдрөө нислэг үйлдсэн нь тогтоогджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ