Жүжигчдийг шүүх хурал 29-нийг хүртэл хойшлов

img

Жүжигчин Ц.Алдармаад холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 29-нийг хүртэл хойшиллоо. Шүүх хуралдаанд улсын яллагчаас урьд гаргасан шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээ бүхий байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг гаргасан байна. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулав.

б

Ингэхдээ шүүгдэгч Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Дахин хэлэлцэн шүүх хуралдаан 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13:00 цагт товлогдлоо.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бусад дальжиганасан хүүхнүүдэд:
том сургамж болгох нь зөв. хуулийн дагуу оноох ёстой ялыг оноох ёстой.
2015-01-10