Ж.Эрдэнэбат:Бизнес эрхлэгчдээ эхлээд бодно

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны Төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Сангийн сайд Ж.Эрдэнэбат хариулж байгаа юм.


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Өрийн хязгаарыг нэмэгдүүлэхгүй гэж байсан. Уг нь хуулиа албан тушаалтнууд УИХ-д бүрэн мэдээлэл өгөх ёстой. Хамтраад Засгийн газар байгуулах үед өрийн хязгаар яагаад нэмэгдсэнийг асууж байсан. Өр авлага, Чингис бонд зэрэг асуудлаа зохицуулах хэрэгтэй.

-Өнөөдрийн байдлаар өрийн хэмжээ 11,8 их наяд төгрөг. Энэ нь ДНБ-ний 55 хувь тэнцэж байна. Улсын төсвийн алдагдал өндөр байгаа. Энэ онд ямар ч зээл авахгүйгээр тооцоолоход өрийн хэмжээ ДНБ-ний 58 хувьд хүрнэ. Ипотекийн зээл хэрэгжүүлснээс хойш иргэдийн хэрэглээ буурсан. Хэрэглээ буурснаас эдийн засаг дахь эргэлт багассан. Өрийн удирдлагын тухай хууль өргөн баригдаагүй байгаа. Нэгэнтээ батлагдаагүй байгаа учраас энэ зээлийн асуудал тусгаагүй. Манай улсын эдийн засаг маш жижиг. Тиймээс 7 хувийн өсөлт гэдэг нь 1,5 их наяд төгрөгийн хэмжээний. Энэ нь өөрөө эдийн засагт өгөөж өгч чаддаггүй. Тийм учраас эдийн засаг хүндэрсэн гэж байгаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 600 сая доллар байгаа. Энэ нь гадаадын томоохон компанийн нэг өдрийн орлого шүү дээ.  Бид оргил үедээ 4,7 тэрбум ам.доллар олж байсан.


УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Эдийн засаг муу багаа нэрийдлээр төсвийн орлогыг 905 тэрбум төгрөгөөр хаслаа. Дээр нь таван төрлийн татвар авна гэнэ. Өрийн бичгийг авахад нэмнэ гэнэ. Энэ нь хямралын үед маш буруу мессэж өгч байна. Гэтэл эдийн засгийн өсөлт нь яг хэвээрээ. Үүнийгээ яаж засах юм бэ? 7,1 хувийн өсөлт гарахгүй.  Төсвийн хүрээний мэдэгдлийн тоонууд худлаа. Хөрөнгө оруулалтын зардлыг 210 тэрбум төгрөгөөр худлаа тооцжээ.

-Өмнө батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэл дээр эдийн засгийн өсөлт  10 хувь байсан. Харин өнөөдөр 7,1 хувь гэж тооцоолсон. Эдийн засгаа өсгөхийн тулд Засгийн газар ажиллах ёстой. Ямар ч байсан үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж ахуйн нэгжийн санхүүжилтийг олгоно гэж тооцсон.


УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

-Алдагдал ихдээд байгаагаа сайн тайлбарлах хэрэгтэй. Бид ямар ч тохиолдолд хоёр хувь дээрээ барьсаар ирсэн. Бид төсвийг үнэхээр сайжруулъя, тогтвортой болгоё гэсэн үүднээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өргөн барьсан. Гэхдээ өнөөдрийн өргөн барьсан төсөл бол муу хувилбар байна. Чингис, Самурай бондын өр тавьж авсан үр ашиг бидэнд алга. Томоохон орд болох Оюутолгой, Тавантолгойн төслийг шийдэх хэрэгтэй. Засгийн газартаа УИХ хөтлөгдөж болохгүй. Өрийн асуудлыг хялбархан гаргах нь буруу. Бид эхлээд бизнес эрхлэгчдээ бодох ёстой гэсэн зарчим барьсан.

-Өр ДНБ-ний 55 хувь дээр иржээ. Цаашдаа ДНБ 7 хувьд өсөөд, Засгийн газар болон орон нутагт нэг ч төгрөгийн зээл авахгүй, төсвийн алдагдлаа санхүүжүүлэх 900 тэрбум төгрөгйин бондоо гаргахад өрийн хэмжээ 58 хувьд хүрнэ гэж тооцоолоод байгаа юм.


УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Шийдвэрлэж чадахгүй асуудлуудаа хойшлуулах тусам хүндэрсээр эрсдэлд ороод байна. Цаг хугацаа өнгөрөх тусам бид хүндрэл рүү явж байна. Өрийн удирдлагын тухай хууль гэхэд яригдаад жил гаруй боллоо. Өрийн хэмжээ ДНБ-ний 40 хувьд байхаар ойлголцоод явчих хэрэгтэй. Татвараа төлөөд, хуулиа мөрдөөд явж байсан хүмүүс нь Татварын өршөөлийн хууль гарчихвал хохирох уу. Эсвэл төлсөн татварыг нь буцаагаад өгчих үү. Айл өрх бүрт хүлээлт үүсгээд байна шүү.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай, Татварын өршөөлийн тухай хууль яригдаж байгаатай холбоотойгоор зарим аж ахуйн нэгжүүд татвараа төлөхгүй байна гэсэн яриа байгаа. Нэг хэсэг нь татвараа төлөхгүй явж байгаа өршөөгддөг гэсэн зүйл байхгүй. Зөвхөн хууль хяналтын байгууллага дээр асуудал үүссэн тохиолдолд татварын өршөөлд хамруулах юм. Улсын төсөвт хэрэгтэй гээд эхлүүлсэн ажлыг дараалал гаргахгүйгээр жигд хэрэгжүүлнэ.

Ийнхүү гишүүд асууж асууж дууслаа. Одоо саналаа хэлж байна. Дараагаар нь 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулах юм.


Н.Энх


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oroo toloo:
tomorxuyg owogtoi gombosvren toriin dvremt xuwtsas omsoj omgoologch neriin dor ajil alban tu*laa ashiglan ooriin eej xorloodoin delgertsetsegteigee niilj busdiig zalilan luiwardaj ervvgiin notstoi gemt xereg xiij ard irgedees ix xemjeegeer mongo xuuran zeelex nereer zalilan zeel awch ogoxgui zugtan zailj amia argatsaan busdiig xoxirooj ybaag mongol ulsiin xuuli tsagdaagin baiguulaga anxaaralda awch omgoologchdiin xolboonixon nygtlan shalgaj zalitan etgeeded xuuliin tsoorxoi ashiglan busdiig xuuran zalilan xiij mexlexees urdchilan sergiilj taslan zogsooxiig xusej bna 10%iin xuutei awsan 25say togrog 2 jil 7 sariin nuur uzej 37say togrognii oglogtei bolson baina ichix bulchirxai baibal xunii mongiiig nen dariu butsaan olgoxiiin *rdaj bn!!! ta buxen gantsxan minuteiin zaw gargad enxuu medeeleliig unshij 1iig bodoj 2riig tungana gedegt naiday tsaash n share xiij olon tumend tugeegeeree bayarallaa
2015-01-09