Донецк, Луганскт тусламж үзүүлэв
ОХУ-ын
Засгийн газар Украины зүүн хязгаарын Донецк, Луганск мужийн иргэдэд хүмүүнлэгийн
тусламж үзүүллээ. “Оросын төрийн далбааг намируулсан 120 ачааны машин өчигдөр 17.00
цагийн үед Донецк мужид очсон бол 19.00 цагийн үед Луганскт хүрсэн” гэж Хятадын
“Синьхуа” агентлаг мэдээллээ. “Хилийн ажилчид хүмүүнлэгийн тусламж тээвэрлэж
яваа бүх ачааны машиныг сайтар шалгаж, нэвтрэх зөвшөөрөл олгосон” гэж Донецкийн
талаас батлав.
“Хүмүүнлэгийн бараа тээвэрлэсэн машинуудыг шалгах явцад НҮБ-ын төлөөлөгчид хамт байсан” гэж “Бүгд Найрамдах Донецк ард улс”-ын Ерөнхийлөгч Александр Захарченко мэдэгдсэн байна. Донецк, Луганскийн сайн дурынхан энэхүү тусламжийг хүлээн авч, нэгдсэн журмаар оршин суугчдад тараах гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ