МАН-ын сайдуудтай хариуцлага тооцно шүү

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны Төсвийн тогтвортой байдлын тухай төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Уг хуулийн төслийг дэмжих санал хураалт явуулахад дэмжигдээгүй юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл дээр гишүүд ямар байр суурьтай байсныг сонирхуулъя.

ө

Хэлсэндээ байгаарай

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

“Салан баавгай”-н үлгэр УИХ-д болж байна. МАН, АН-ын хооронд Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны  гэж гоё нэртэй гэрээ байна. Энэ гэрээнд Монгол Улсын гадаад өрийн үзүүлэлтийг одоо байгаагаас нь өөрчлөхгүй  бөгөөд улсын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж заачихсан. Гэтэл одоо өрийн хэмжээг 70 хувь болгоё гээд байх юм. Үүнийг чинь хэзээ ч дэмжихгүй. Энэ гэрээ мөрдөж, хэлсэндээ байцгаа. Хэрвээ энэ гэрээг зөрчвөл Удирдах зөвлөлийн гишүүний хувьд би МАН-ын сайд нартай хариуцлага тооцно шүү. Засгийн газар ажлаа хий. Бид 560 сая төгрөгөөр зам тавьж байгаа гэж экс сайд А.Гансүх хэлж байсан, харин хотод барьсан замууд чинь тэрбум төгрөгөөр барьсан байна лээ шүү. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг яах вэ? АН-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй боллоо. Ч.Сайханбилэгийн Засгийн газар бүх зүйлийг хасна, танана гэж оруулж ирлээ. Сонгуулийн үед та нар “Эх орондоо хүн шиг амьдаръя” гэснээс хасна гэсэн үг байхгүй.  Компаниудад Засгийн газар баталгаа гаргаж өгөхөөр олон удаа ярилаа. Хэнд, ямар баталгаа гаргаж өгөх гэж байгаа юм. Баталгаа гаргаад гадаадад амьдарчихвал яах вэ? “Мурабин” 18 сая ам.доллар нэхэмжлүүлээд хоёр сая доллар Засгийн газар өгч байж салсан шүү, би тэр хуралд оролцож байсан.

х

 МАН сөрөг хүчний сэтгэлгээнээс салахгүй байна

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:

-Популизмыг МАН хийж байна. Засгийн газарт хамтарч ороод ажиллая гэсэн боловч цөөнхийн сэтгэлгээнээсээ салахгүй байна. Монгол Улсын их хурал нь популизм хийгээд байна. Хариуцлагын асуудал чухал боллоо. “Шударга ёс” эвсэл завсарлага авч хэлэлцэх асуудал хойшлууллаа. Гачууртын асуудлыг  би дэмжихгүй. МАНАН-гаас том Засгийн газар байгуулсан бол Оюутолгой, Тавантолгойгоо явуулах хэрэгтэй. Тавантолгойг эхлүүлвэл бид олон ажлыг шийднэ. Өрийн хэмжээг ДНБ-ний 70 хувьд хүргээд өг. Ингэж байж ажлаа явуулах хэрэгтэй.

х

Халамжаас хассан нь харамсалтай

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Бид өнөөдөр гурван жилийн эдийн засгийн зорилтоо батлах гэж байна. Гэтэл Шийдлийн Засгийн газрын дунд хугацааны хөтөлбөр хаана байгаа вэ? УИХ-ын өмнө  Засгийн газрын  ямар хариуцлага хүлээх вэ? 2008 оны хямрал дэлхийн эдийн засагтай холбоотой байсан. Тэр үед Монгол улсын ДНБ долоон триллион,  гадаадын хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар байсан. Энэ үед Оюутолгойн орд байгаагүй. Харин өнөөдөр манай улсын ДНБ 21 триллион, гадаадын хөрөнгө оруулалт нь 800 сая ам.доллар. Гадаадын хөрөнгө оруулалтын  50 хувь нь Оюутолгойгоос орж байна. Төр засаг байгаа цагт нийгмийн бодлого байх ёстой. Эдийн засаг хямарлаа гээд халамжийн бодлогоо хасч байгаад харамсаж байна. Эдийн засгийг тэлж байх ёстой.

х

Татварын биш эрүүгийн өршөөл үзүүлье

УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар:

-Улс орны хэмжээнд олон түмний анхаарал татсан асуудал хэлэлцэж байгаа. Би популист биш, жүжигчин биш. Олон нийтийн санаа бодлыг хэлж байна. Өрийн хэмжээг 70 хувь хүргэхийг хэн ч дэмжихгүй. Хоёр тэрбум ам.доллар орж ирээд цацчихсан. Улстөрчид, олгиархиудын ард байдаг компанид оччихсон. Шилэн дансаар энэ бүхэн тодорхой болох байх. Шилэн дансны хуулиар зөвхөн сургууль, цэцэрлэгийн жижигхэн төсвийг гаргаад зогсохгүй байх. Монгол Улсын төсөв бүрдүүлэхээр явж байгаа татвар төлөгчдөд ямар ч дэмжлэг алга. Гэтэл гадаадад байсан, татвараа нуусан, авлигаа нуусан хүмүүст өршөөл үзүүлэх гээд байна. 80 мянган хоригдлууд дээрээ эрүүгийн өршөөл үзүүлэх хэрэгтэй шүү дээ.

х

Төсвийг ийм байдлаар хэлэлцэхийг дэмжихгүй

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Улсын төсвийг ийм байдлаар хэлэлцэхийг дэмжихгүй. Өөрөөр хэлбэл харилцан бие биенийгээ популист гээд. Төсвийн хүрээний мэдэгдэл дээр байгаа үзүүлэлтүүдийг үндэслэлгүй гэж яриад байгааг дэмжихгүй. Үндэслэлүүд нь ард нь байгаа шүү дээ. Засгийн газраас Өрийн удирдлагын тухай хуулийг УИХ-д оруулж ирээд байхад хаана яваа нь мэдэгдэхгүй байгааг дэмжихгүй. Төсвийн хамралтад байгаа чанарын болон тоон үзүүлэлтийг мөн дэмжихгүй.

х

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

байр гэрчилгээний зараа зайлуулаач!:
энэ байр зарна, диплом өгнө гэсэн бичвэрүүд сэтгэгдэл бичдэг буланд энд тэнд их тавигдах боллоо. эхлээд зарын чанартай юм болов уу гээд тоодоггүй байлаа. одоо арай дэндлээ болиоч!!! гэж шаардаж байна. зараа мөнгөө төлөөд байшуулдаг газар нь байршуул! эсвэл аль нэг намын ард түмэний санаа бодол, үзэл бодолыг бусниулан, сарниулах гэсэн зориудаар хийсэн санаа юу?!!!
2015-01-10
muugii:
offshor dansnyydiig ilryylj ylsiin orlogo bolgo ilryylsen hyniig shagna todrhoi hyviaar n.tt gazar. at gazaryydaa .
2015-01-09
zochin:
tusuvuu deed darga naraasaaehleed tana. erunhiilugch heleed baina shuude uuruusuu ehleg tusuvuu taniy geed. sartgar bayarsaihan chi bol alia huuheldei min zvgr baigaraa
2015-01-09
зочин:
ардчилсан нам монгол улсыг дотроос нь самраад дуусгалаа
2015-01-09
ббббббббб:
ман хэлсэндээ хүрэхгүй байна
2015-01-09
oyunaa:
nymdorj guai tanai tumurhuu chini avto zamun salbaraar togloj baigaa humuusiin gar hul ni bolj baina shu huushin agentlagii ulsun uildveriin gazar bolgoson odoo aj ahun tootsoobnd oruulj huvaaj ideh gej baigaa humuusiin gar hul bolj bna
2015-01-09
монгол хүн:
монголоос төрсөн тэрбумтангууд гадаадад байгаа оффшор дансанд байгаа хөрөнгнөөсөө улс орондоо хандивлахад л улс маань өндийёөхнө шүү дээ
2015-01-09
монгол хүн:
даанч худалдаж авч чадах монгол гэр бүл алга болж байна даа
2015-01-09
хамгаалагч:
төёвийг сайн хэмнэе гэвэл их хурлын гишүүдийн хангамж бензиний мөнгийг танаж дэд сайдуудыг цомхотговол сайн.
2015-01-09