Жиргээчид амиа алдсан сэтгүүлчдийг хүндэтгэнэ
Энэ долоо хоногийн эхээр Францийн нийслэл Парис хотноо үйл ажиллагаагаа явуулдаг “Charlie Hebdo” сонины оффис руу зэвсэглэсэн этгээдүүд нэвтэрч халдлага үйлдсэн хэрэг гарсан билээ. Халдлагын үеэр тус сонины 12 хүн амиа алдаж, 11 хүн шархадсан билээ. Амиа алдсан хүмүүсийн 10 нь сэтгүүлчид байсан бол хоёр нь цагдаагийн албан хаагчид байсан юм. Аймшигт үйл явдын дараа Парис хотын төвд олон хүн цугларч, халдлагад өртөн амь насаа алдсан хүмүүсийг хүндэтгэж байсан юм.
Тэгвэл өнөөдөр Чингисийн талбайн урд хэсэгт жиргээчид нэгдэж, Францын террорист аллагад амь үрэгдсэн сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх ёслолыг зохион байгуулахаар болжээ. Хүндэтгэлийн ёслол 19,00 цагт эхлэх юм байна. Тэд террирост халдлагыг эсэргүүцаж, хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжиж байгаагаа илэрхийлэх юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ