Бүх нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийг шинэчилнэ

img

МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийв. Тэрбээр "Шинэ Үндсэн хуулийн төлөө" хөдөлгөөн байгуулснаа дуулгав. Уг хөдөлгөөн шинэ Үндсэн хуулийг батлах талаар ард нийтийн санал асуулга явуулахаар ажиллаж буй аж. 1992 онд батлагдсан, одоогийн мөрдөгдөж буй Үндсэн хууль өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөдөлгөгч хүч болж чадахгүй байна. Харин ч зарим нэг зохицуулалт нь хөгжилд саад болж байна. Тиймээс Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах бус шинээр батлах ёстой хэмээн тус хөдөлгөөнийхөн үзэж буй аж.

б

Монгол Улсын Үндсэн хууль нь ард түмний өмч. Тиймээс шинэ Үндсэн хууль батлах асуудлаар ард түмний дунд санал асуулга явуулах гэнэ. 1995 онд батлагдсан Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар УИХ-ын гишүүдийн 51 хувь нь дэмжсэн тохиолдолд санал асуулгыг явуулдаг юм байна. Тиймээс хөдөлгөөний зүгээс ирэх долоо хоногт УИХ-ын гишүүдэд уриалга хүргүүлэхээр болжээ. Харин УИХ-ын гишүүд санал асуулга явуулахыг дэмжихгүй бол  улс төрийн эрх ашгийн үүднээс Үндсэн хуульд ханддаг нь харагдана гэдгийг З.Батбаяр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.

б

Мөн тэрбээр өнөөгийн Үндсэн хууль шилжилтийн үеийн үүргээ бүрэн гүйцэтгэсэн. 1992 онд Үндсэн хууль батлагдаж байхад Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 20 ам.доллар байсан бол одоо 6500 ам.доллар болсон. Бас тухайн үед 10 мянга хүрэхгүй аж ахуйн нэгж (хоршоо) байсан бол одоо 111 мянга болсон. Тэр үед нэг банктай байсан бол одоо 16 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна. Ингэж цаг үе болоод нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас шинэ Үндсэн хуулийг батлах цаг нь болсон гэдгийг тэрбээр онцлов.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

намбар:
чимэд гуайгаас хойш амтай бүхэн үндсэн хууль мэддэг гэж хуцах болжээ.бурхангүй газрын бумба галзуур нь гэдэг болж байна.энхбаярынхаа хусмыг долоогоол бөгсийг нь үнэрлээд хэвтэж байна биз.
2015-01-09
enkhbayar:
нөгөө дээхнэ махн-ас бүх ард түмний санал асуулга явуудсан шиг явуулж болно биз дээ.нэг аймаг руу 2 хүнд замын зардалыг нь өгөөд нөгөө 2 нь аймгийн төв дээр хэвтэж баыгаад бүх сумөөр нь орсон гэсэн саналын хуудас авчрсан шиг хийхгүй юү
2015-01-09