Эхийн одонгийн мөнгийг “эргэж харна"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хуулийн төслийн дагалдах хуулийн төслийг хэлэлцэж юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн тавьсан асуултад Сангийн сайд Ж.Эрдэнэбат хариулсан юм.
d
УИХ-ын гишүүн Д.Батцогт:
d
-Усны үндэсний хороог яагаад татан буулгачихсан бэ?Засгийн газар тэтгэврийг хамгийн сүүлд хэзээ нэмсэн бэ?
d
-Усны үндэсний хороог татан буулгасан ч гэсэн яаманд нь харъяалуулаад ажиллуулж байна. Манай улсын төсвийн бүтэц их сонин. Нийт төсвийн 60 хувь нь цалин тэтгэвэр, халамжинд зориулагддаг. Бид тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагч, удирдлагынх гэдгээр нь бус тэвчиж болох зардлуудаа л бууруулсан. Шатахууны эмнэлэг, онцгой байдал, цагдаагийнхаас бусад зардлыг 25 хувь, гадаад томилолтыг зарим газарт 40-50 хувь бууруулсан. Бүх газраас бага бага хэмнэлт хийхээр зорьсон. Түүнээс бус ахмад, хүүхэд, эхчүүд гэж онцгойлон танаагүй.
d
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
d
-Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахдаа “Төрийн албанд ажиллаж байгаатай холбогдуулан тэтгэвэрт гарахад нь цалингийн дундаж хэмжээ болон ажиллах хугацаагаар нь тооцно” гэжээ. 36 сараар нь олгож байсан тэтгэмж 12 сараар ч олгогдохооргүй болжээ. Үүнд тодорхой тайлбар өгөхгүй юу?
-Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед албан хаагчдаа ажилгүй болгохгүй гэдэг зарчим барьсан. Гэхдээ тодорхой хэмжээнд цомхотгол хийгдсэн. Иргэдээ ажилгүй болгохгүйн тулд инфляциа бариад явах бодлого барьж байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хувьд орон нутагт олгодог хэмжээг бууруулсан. Татварын хэмжээнд өөрчлөлт ороогүй.
d
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
d
-Алдарт эхийн одонтой ээжүүдийн урамшууллын мөнгийг бага хүүхэд нь 18 нас хүрсэн бол хасах шийдвэрийг яагаад гаргасан бэ? 200 гаруй мянган Алдарт эхийн одонтой эхчүүд байдгаас 90 хувь нь 55 наснаас дээш гэнэ. Тэгэхээр алдарт эхчүүд дийлэнх урамшуулалд хамрагдахгүй нь. Хөрөнгийн татвар авна гэж байна. Харин таванхошуу малаас бусдыг нь дэмжиж байна. Учир нь хөрөнгө гээд малнаас нь, хонь байна гээд нэг хувийн гэх мэтээр давхардуулсан татвар авах нь ээ. Татвар авчихаад бий болсон орлогоо юунд зарцуулах нь тодорхойгүй байна.
d
-Алдарт эхийн одонгийн мөнгөний хувьд УИХ-аар хэлэлцээд шийдэгдэх байх. Харин малын хөлийн татварын хувьд хөрөнгө, орлогын татвар тусдаа ойлголт.
d
Ийнхүү гишүүд асуулт тавьсаны дараагаар саналаа хэлсэн юм. Чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, үг хэлнэ.
d
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ