Терорризмтэй тэмцэхийг уриалав
БНХАУ-ын
дарга Си Зиньпин Парисын “Charlie Hebdo” сонины оффист болсон халдлагын дараа тус
улсын Ерөнхийлөгч Франсуа Олландад эмгэнэл илэрхийлсэн тухай “Синьхуа” агентлаг
мэдээллээ.Тэрбээр Франц гэлтгүй олон улсыг терорризмтэй тэмцэхийг уриалж, хяналтаа
сайжруулахыг хүссэн байна. Си дарга “Өнгөрсөн оноос эхэлж алан хядагчид
хяналтаа тогтоохыг санаархах нь ихэссэн. Олон улс энэ бүхэнд анхаарлаа
хандуулах хэрэгтэй” гэж хэлжээ.
Парисын цагдаа нар сонины байранд халдаж, 12 хүний аминд хүрсэн ах, дүү Коуачи нарыг эрэн сурвалжиж буй. Тэднийг халдлага үйлдсэн шалтгааныг цагдаагийн газраас урьдчилан тайлбарлахдаа “Өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарсан “Charlie Hebdo” сонин Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдадиг шоглосон зургийг нийтэлсэнтэй холбоотой байж болзошгүй” гэжээ. Энэхүү сонин худалдаанд гарсны дараа хэт даврагчид Францын удирдлагуудыг заналхийлсэн гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ