Л.Гансүх гэрээр эмчлүүлж байна
“Интермед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх эмнэлгээс гарч, гэрээр эмчлүүлэхээр болжээ. Тэрбээр өнгөрөгч оны 11-р сард Төв аймгийн урьдчилан хорих төвд хоригдож байхдаа хуурай өлсгөлөн зарлаж, бие нь муудсан. Тиймээс Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхээс Л.Гансүхийг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан. Л.Гансүх батлан даалтад гарсан даруйдаа Хан-Уул дүүрэгт байрлах “Интермед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.
а
Түүнийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан юм.
х
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ