Чингисийн талбайд гэрэлт ёслол болно

img

Францын долоо хоног тутмын “Charlie Hebdo” шог сэтгүүлийн редакцид зэвсэглэсэн этгээдүүд халдаж, 12 хүнийг буудан хороож, олон арван хүнийг шархдуулсан хэрэг гарсан билээ. Халдлагын үеэр амиа алдсан 12 хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, эмгэнэл илэрхийлсэн жагсаал цуглаан дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа. Тэгвэл энэхүү үйл ажиллагаанд Монголын сэтгүүлчид нэгдэж, Чингисийн талбайд лаа асаан, гэрэлт ёслол үйлдэхээр болжээ. Уг ёслол өнөөдөр орой 19:00-20:00 цагийн хооронд болох бөгөөд Францын ЭСЯ-ны элч төлөөлөгчид оролцох аж. Ёслолыг МҮОНТ, МОНГОЛ HD, Bloomberg, Eagle зэрэг телевизүүд дамжуулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene bol uhamsariin asuudal uund yaduu buurai ogt hamaagui. delhii dayar emgenel ilerhiilj baina. manai setguulchid emgenel ilerhiilj dayarchilsan ertuntsudtei hamt alhaj baina.ta buhend amjilt husie.
2015-01-09
чингис :
хаа хамаагүй тэр европт болсон халдлага энэ ядуу буурай өнөө маргаашаа яая гэж байгаа монголчуудад ямар хамаа байнаа цагтаа манай хувьсгалчид эх орончид нэртэй бэлтгэгдсэн төрийн дэмжлэгтэй алуучид хэдэн зуун мянгаар нь зүгээр л буудчихсан юм ш дээ юу н зул хүж вэ хөөрхийс
2015-01-09
olloo:
demjij bn........
2015-01-09