Францын элчин дээр очиж эмгэнэл илэрхийлжээ

img

Ерөнхийлөгч Барак Обама Америкт байрлах Францын элчин сайдын яаманд очиж, амиа алдсан “Charlie Hebdo” сонины сэтгүүлчдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ үеэр Обама Францын элчин сайд Жерард Араудтай уулзсан байна. Тэрбээр “Сонины байранд болсон халдлага олон хүнийг айдаст автууллаа. Энэ хэргийг илрүүлэхэд АНУ хамтран ажиллах болно. Амиа алдсан сэтгүүлчид болон цагдаагийн ажилчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье” гэж хэлжээ.


Дээрх уулзалтын дараа Обама Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай утсаар холбогдож, эмгэнэл илэрхийлсэн байна. Өнөөдөр Нью Йорк, Вашингтон хотын иргэд амиа алдсан сэтгүүлчдийг дурсаж, “Би Чарлье байна” гэх тайван жагсаал зохион байгуулахаар болжээ.  Энэхүү жагсаалд 40 мянган хүн оролцоно гэнэ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ