Хувь хүн хоорондын асуудал биш зарчим

img

Засгийн газар өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Болдбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ш.Булга-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Р.Эрдэнэбүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Дэлгэрцогт нарыг тус тус томилсон. Харин Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнг улираан томилсон Засгийн газрын хуралдааны шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг “Яамных нь сайдтай зөвшилцөлгүй томиллоо” хэмээн эсэргүүцэж, уг томилгоог цуцлуулахаа мэдэгдээд байсан юм.

g

Тэгвэл өчигдөр орой УИХ дахь намын бүлгүүд болон намын дарга нар Ерөнхий сайдтай зөвшилцсөний үр дүнд Р.Эрдэнэбүрэнг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон Засгийн газрын хуралдааны шийдвэрийг хэвээр үлдээжээ.

ө

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар яамны аппаратын хамт олонд “Засгийн газар салбарын сайдтайгаа зөвшилцөх зарчмын асуудал шийдэгдсэн тул Р.Эрдэнэбүрэн Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажилд томилогдлоо. Хувь хүнийхээ хувьд Р.Эрдэнэбүрэнтэй хамтарч ажиллахгүй гэсэндээ байр сууриа хэлээгүй. Аливаа салбарын асуудлыг сайдтай зөвшилцөж шийдэх ёстой гэсэн зарчим илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл хувь хүн хоорондын бус том зарчмын шийдэл байсан. Цаашид ямар ч асуудал зарчмаараа явах учиртай. Энэ салбарт амь нэгтэй  хамтарч ажилласнаар эдийн засгийн нөхцөл байдлыг давж гарна. Сайдын зүгээс яамны аппаратын хамт олон та бүхэнтэйгээ эв зүйтэй, зарчимтай, зөв ажиллана” гэж хэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

r5ge6r5g6e5:
ugui chi ene gerchilgee geel uhehgeed bicheed baih youm bolioch naadhiigaa ter zar deer bichildee
2015-01-09