Францад халдлага гарах нь ихэсчээ
“Charlie
Hebdo” сонины байранд болсон халдлагын дараа Франц
даяар лалын хэд хэдэн сүм рүү халдсан тохиолдол гарсан гэдгийг “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өчигдөр гэмт этгээдүүд Виллефранц-сюр-Саони
хотод үйл ажиллагаа явуулдаг лалын сүмийн дэргэдэх ресторанд бөмбөг дэлбэлж,
нэг хүнийг гэмтээсэн юм. Үүнээс гадна Парисаас баруун зүгт байрлах Ле-Ман хотод нэг этгээд лалын сүмд бөмбөг тэсэлж, их
хэмжээний хохирол учруулсан байна. Мөн
өчигдөр 19.00 цагийн үед Пор-ла-Нувель хотын нэгэн банк руу нүүрээ халхалсан этгээд халдлага
үйлдэж, гурван хүнийг буудсан байна. Хоёр өдрийн дотор Франц даяар дөрвөн
халдлага бүртгэгдснээс болж тус улсын цагдаа нар бэлэн байдалд шилжээд буй.
Францын хэвлэлүүдийн мэдээлснээр “Өчигдөр цагдаагийн газар руу халдлага үйлдэнэ гэх заналхийлсэн дуудлага 100 гаруй удаа бүртгэгдсэн” гэв. Ерөнхийлөгч Франсуа Олланд нийслэл Парис болон томоохон хотуудын цагдаа, хүчнийхний тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
Тус улсад өнөөдрийг хүртэл амиа алдсан сэтгүүлчдийн дурсаж “Би Чарлье байна” гэх хөдөлгөөн өрнөөд байна. Энэхүү хөдөлгөөнд ойролцоогоор нэг сая хүн нэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ