
Украины
Ерөнхий сайд Арсений Яценюк Герман улсад энэ сарын 5-8 өдрүүдэд төрийн айлчлал
хийлээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд тус улсын Канцлер Ангила Маркельтай
уулзаж, уул уурхай, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын
үсэг зуржээ. Хэвлэлүүд Яценюк Германд ийм зорилготой ирсэн. Украинд аз таарч
тэрбээр зорилгоо биелүүллээ” гэж мэдээлжээ. Тэрбээр өчигдөр Германы
удирдлагуудтай амжилттай гэрээ байгуулсан юм. Германы Засгийн газар тус улсад 600
сая еврогийн зээл олгохоор болсон байна.
Энэ сарын 15-нд Казакстаны нийслэл Астана хотноо
Украины асуудлаар Европын удирдлагууд уулзах билээ. Энэхүү уулзалтын дараа
дээрх зээлийн эхний хэсэг буюу 300 сая евро Украинд шилжих юм. Украины
Ерөнхийлөгч Петр Порошенко Германаас зээлж буй мөнгийг Батлан хамгаалах
салбарын шинэчлэлд зориулна хэмээн мэдэгдээд буй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ