Ц.Элбэгдорж: Надаас эхлээд төсвөө таная

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол  Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлыг хандаж ярьсан юм.  Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэе.Тэрбээр:

-Манай улсын худалдааны тэнцэл эерэг гарлаа. Бид дотооддоо хийж бүтээж, үйлдвэрлэж эхэллээ. Монголдоо хийж, бүтээж болно гэсэн итгэл манай үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдэд төрж байгаа нь сайн хэрэг. Баялгаа бүтэн боловсруулаад гаргавал  өгөөж илүү ирдгийг бидний туулж ирсэн сургамж  ухааруулсан. Хоёр хөршийн төрийн нар айлчиллаа. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талын гэрээ хэлэлцээр анх удаа боллоо. Энэ бол ахиц дэвшилд хүрэх ховор боломж. Өнгөрсөн онд хоёр хөршийн тэргүүнээ амжилттай хүлээж авсан манай улс 2016 онд хоёр тивийн уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.  Улс орныхоо нэрийг сайнаар гаргах эрхэм үйлсэд сайнаар зүтгэсэн нийт дипломатууд, албан хаагчдад  баяр хүргэе.


Эдийн засаг бол сонгуулийн уриа, хоосон амлалт  бус мөнгөөр  төлөгддөг


Хүн бүр хувь заяандаа эзэн болж, ажлаа сайн хийж чадвал манай улс хөгжин дэвжинэ. Монгол Улс хөгжинө гэдэг би эргэлзэхгүй байна.

Байгаль, цаг уур, улс төр, санхүү мөнгөний хүндрэлийг даван туулж, бид чадна хэмээн зүтгэсэн малчид, тариаланчдадаа дахин баяр хүргэе. Эвлүүлэх хэцүү, эвдрүүлэх амархан гэдгийг бид биеэрээ үзэж байна. Шийдэх, бүтээх гэснийг нураах гэсэн оролдлого байгаа нь муу хандлага. Бид Монголын зовлонг багасгахын төлөө зүтгэх ёстой. Холуур юм гэж хойш суух ёс суртахуун хэнд ч байхгүй. Асуудал шийдсэний буруу зөвийг хэзээ ч шүүж болно, харин шийдүүлээгүйн асуудал нь цаг хугацаа алдсан хэрэг болно. Бид алдсан цаг хугацаа, боломжоосоо сургамж авч байна гэсэн үг.

Бид цагийг ачаалж чадаагүй хурдан өнгөрсний илрэлийг өнөөдөр илтгэж байна. Цаг хугацаа бол үнэтэй. Энэ бүхний сургамжийг манай иргэд төлж байна. Улс орлого нь нэмэгдсэн үед төсвөө бүү тэлж бай. Эдийн засаг бол сонгуулийн уриа, хоосон амлалт  бус мөнгөөр, бодит орлогоор төлөгддөг. Бид үүнийг хууль тогтоомж, үйл ажиллагаагаараа хэрэгжүүлэх ёстой. Мөнгөөр төлөгдөж байгаа бүхнийг Монголын хохирол гэж үзэх ёстой. Бидний үүсгэсэн дотоодын хүйтэн дайн Монголын улсыг 8 их наядын хохиролд хүргэлээ. Алдагдсан боломж, цаг хугацаа, хохирсон иргэдийг харахад дээрх тоо ханатай.

Бид эвдрэлцсэн үедээ уруудаж, эврэлсэн үедээ дээшилж байлаа. Бид Их гүрнээс буурай улс хүртлээ доройтож байлаа. Та бидний байршил өвөрмөц, хүн ам цөөн. УИХ-ын гишүүд бол Монголын их ард түмнийг төлөөлсөн бага ард түмэн. УИХ, Засгийн газрын гишүүний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээс манай орныг тольддог. Монголын хувь заяаг шийдэлцэх эрх ховор. Ийм эрхтэй төрийн албан хаагч бол улс орны дээд эрх ашигт үйлчилнэ. Бидний бүх үйлдэл, үйл ажиллагаа Монголын хөгжлийг урагшлуулахад чиглэх ёстой.


Үйлдвэржилт Монголын хөгжлийн өнгийг тодорхойлно


Хоёр хоногийн өмнө Монголын үйлдвэрлэгчтэй уулзлаа. Тэд улс төрчийн ааш араншинг дагаж замхарч дууслаа. Манай дарга нар тууз хайчлахдаа дуртай, харин бүтээгчдийн хаалгыг уясан туузаа давхар хайчлаач гэж ярьж байна. Бид цаг нартай уралддаг. Харин улстөрчидтэй цаг уралддаг байж магадгүй. Хийж бүтээх хэцүү, үүн дээр төрийн хэцүүг бүү нэмээч гэж байна. Татварын бодлогоо уян хатан болгооч, шалгаруулалтаа дотоодын үйлдвэрлэгчийн дунд явуул. Гаднын ижил төрлийн бараа үйлчилгээг тендэрт оролцуулахаа болиоч гэж байна. Яам, албан газартаа бизнесийг дэмждэг мэргэжлийн хүн ажиллуулаач гэж захиж байна. Төрөөс бүтээгчдээ дэмжих гэж байгаа бол  бизнес эрхлэгчдээ туслаач гэж байна.

Өрийн тааз гэж худал ярихаа боль. Өр чинь таазаа цоолчихсон. Жилийн 24 хувийн хүүгээр үйлдвэр босохгүй. Банкууд ломбард шиг ажиллаж байна гэж байгаа. Надтай уулзсан үйлдвэрлэгчдийн төлөөллийг би эх орончид гэж харж байгаа. Тэднээс авсан мөнгөөр  цагдаагаа хувцасладаг, хил манаж байгаа хүмүүсээ хооллодог. Монголын төрийн татвар төлөгчид тэжээдэг. Энэ өдөр хэлэлцэж байгаа Төсвийн тодотгол ч тэр хүмүүсийн өгсөн мөнгийг хэрхэн хуваахаа ярьж байгаа. Үндэсний үйлдвэрлэгч, бүтээгч хүмүүсээ дэмжих, өмөөрөхөөс ичих ёсгүй. Тэдний бүтээх үйлсэд саад болдог дарга,сайд ичихгүй бол би ичихгүй.  Би Ч.Сайханбилэг сайдын Засгийн газрыг бүтээгчдээ дэмжинэ гэж ойлгодог. Тиймээс ч Аж үйлдвэрийн яам байгуулсан байх. Энэ яам бүтээгчдэд тушаа болох ёсгүй. Монгол Улс үйлдвэрлэгчдэд тушаа болох биш дэмжих юм. Үйлдвэржилт Монголын хөгжлийн өнгийг тодорхойлно. Тиймээс үйлдвэрлэгчдээ дэмжье гэж уриалж байна.  Эдийн засгаа өөд татахын тулд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой. Төрөө засахын тулд хариуцлагыг дэмжих ёстой.


Олон хүн атга гурил,  тал талхны төлөө зүтгэж байна


Монголын төрд хамгийн дутагдаж, хэрэгтэй байгаа зүйл хариуцлага. Монгол Улс нэр төртэй орон байя гэвэл хариуцлагатай байх ёстой. Манай ард түмэн УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газарт бүх эрхээ өгсөн. Баялгийг нь зарцуулах эрхээ бидэнд өгсөн. Зарим нь хурлаа тасалсан ч сандал, ширээ нь нэртэйгээ байна. Төрд итгэхгүй байна гэдэг нь өөрт нь итгэхгүй байна гэсэн үг. Ерөнхийлөгчид итгэх  итгэл муу байна, Засгийн газарт итгэж өгөхгүй байна. Сонгогдлоо гэж сонсоод баярласан мөчөө бүү март. Сонгуулийн үеийн амлалтаа, ялаад хэлж байсан үгээ өдөр бүр санаж явъя. Хаана Монгол хүн зовно би тэнд байна гэж амлаагүй бил үү. Гэтэл албан тушаалын цоорхой хаана байна, хаана мөнгө байна, тэнд сонгогдсон хүмүүс тамираа барьж байна. Хариуцлагын ширээ өнчин, ард түмэн зовсон хэвээр байдаг. Итгэсэн, сонгосон хүмүүсийнх нь үг яриа зөрөхөд хүн бухимддаг. Гэр бүлээ тэжээх гэсэн хүнийг зовлон нойрон дунд нь сэрээдэг. Олон хүн атга гурил,  тал талхны төлөө зүтгэж байна. Хүмүүс амьдралдаа урьд өмнө байгаагүйгээр хичээж байна. 8хувийн хүүтэй орон сууцны зээл авсан иргэд хоёр дахь ажлаа хайж байна. Гэтэл УИХ-ын гишүүд чөлөөт цагаараа ажилдаа ирдэг.

Монгол Улс мөнгөгүйдээ, Монголын ард түмэн баялаггүйдээ ядарч байгаа юм биш. Улс нийгэм өөрчлөгдөж байна гэж 20 гаруй ажил ярилаа. Хариуцлагагүй төр өнөөдөр удирдлагагүй онгоцтой адил. Одоо энэ бүхнийг зогсооё. Үүнийг УИХ хийж чадна. Бид чадна, энэ ажлыг хамтдаа хийцгээе.


Үйлчилгээ мөнгөөр онгойдог цоож шиг байж болохгүй


Шилэн дансны хууль хэрэгжээд эхэллээ. Үйлдвэрлэгчид гаалийг, татварыг шилэн болгоё гэж шаардаж байна. Бүсээ дээрээс нь эхлээд чангалъя. Надаас эхлээд төсвөө таная. Сайд, дарга нарын өрөөний хэмжээг тогтооё. Ингэж чадвал албан хаагчид нь дарга нарынхаа өрөөнд багтах байх. Үйлчилгээг тусад нь гаргах, хувийнхнаар хийлгэх яасан бэ?  Барилга бариулдаг улсууд шиг л сайд нар гүйж байна.  Төсөв нь дутаад нэмэгдлээ авч чадахгүй байна, тэр сайд, гишүүний ажил хаалгаа барилаа гэж сонссон уу. Төрийн байгууллага байгаа учраас аж ахуйн нэгж байгаа юм биш. Аж ахуйн нэгж байгаа учраас төр байгаа юм.  Төр рүү очих ардын зам хүний сэтгэлээр хучаастай байдаг. Төр нь төр шиг байвал ард түмний итгэл эргээд ирнэ. Шийдвэр, шийтгэл, шүүр гэсэн 3 Ш үсгээр эхэлсэн үгнээс эхэлнэ.  Үйлчилгээ мөнгөөр онгойдог цоож шиг байж болохгүй. Шийтгэл байхгүй учраас иргэд бухимдалтай байгаа юм. Иргэдийнхээ бухимдлыг сонгосон гишүүн нь илэрхийлдэг байх ёстой. Энэ хүрээнд би Нийтийн сонсголын хуулийг баталсан. Улсын хэмжээний хариуцлагыг УИХ ярьдаг, аймгийнх нь аймагтаа, сумынх нь сумандаа хариуцлага асуух эрх байгаа. Нийтийн сонсголын хууль хэрэгжиж эхэлснээс хойш тэдэн албан тушаалтан иргэдээ сонслоо,  зэмлүүлээ гэсэн тоо гарвал Монгол улс хариуцлагатай болно. Хариуцлага асууж, тооцож сурсан төр нэр хүндтэй байдаг. Хүмүүс төрөөс хариуцлага тооцохыг шаардаж байна. Монгол хүн эрхтэй, Монгол төр хариуцлагатай байх ёстой.

Дараагийн удаад бид Иргэний оролцооны тухай хуулийн төслийг өргөн барина. Монголын хүч бол ард түмний хүч. Иргэдийн оролцоо идэвхийг дэмждэг, урамшуулсан төр иргэний ардчилсан төр гэж үнэлүүлдэг.  Манай улсын хувьд хөгжил дэвшил нь иргэдийн эрх оролцоогоор хангагддагаараа онцлогтой.  Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг битгий хасаарай. Хүмүүс асуудлаа өөрсдөө шийдээд яваг.  Аливаа амжилт хүндээ хүрч байж үр дүн нь гардаг.


Сонгогч хагас, гишүүн сайд бүрэн эрхтэй  байна


Тэнгэр оройгоосоо цоорвол  цэлмэдэг. Төр дээрээсээ хариуцлагатай бол цэвэршдэг. Албан тушаалтан нь хариуцлага хүлээдэг төрд шударга ёс тогтоно. Би энэ шинэ зүйл яриагүй байна. Шударга ёс бол сонгуулиар яриад зогсдог зүйл биш. Албан тушаалтай байхдаа шударга бай. Шударга ёс бол хүнээс өөрөөс нь эхэлдэг. Хариуцлага, шударга ёс гэдгийг манай иргэд хангалттай сонссон. Харин дүрийг нь харалгүй өнөөдөр хүрлээ. Өнөөдөр Монголын сонгогч хагас эрхтэй, гишүүн бүрэн эрхтэй, гишүүн сайд давхар эрхтэй байна. Хариуцлага бол өргөн ойлголт. Албан тушаалтан уучлалт гуйх нь хариуцлага мөн. Хариуцлагатай хүн ёс зүйтэй байдаг.  Нийгмийн дархлаа ёс зүйдээ байдаг. Ухамсартай төрийн түшээ хүн уучлал гуйхаас эмээдэггүй. Үүнийг зөрчвөл дараагийн шатанд эрүүгийн хариуцлага хүлээж байдаг юм. Хариуцлага гэдэг бол гадаад орнуудын албан тушаалтанд хамаардаг ойлголт биш. Монголчууд хариуцлага, дэг ёс гэдгийг дэлхийд мэдрүүлж явсан. Төрөө цэвэр журамтай байхыг монголчууд гэрээ цэвэр, хоггүй байхаас эхлэн зүйрлэдэг. Японд гишүүн нь дэвүүр тараагаад огцорч байхад манай гишүүд гивлүүртэй байж болох уу. Өрхийг нь тараая гэвэл хүүхдийг нь эрхлүүл, төрийг нь тараая гэвэл гишүүдийг нь эрхлүүл гэсэн үг байдаг. Манай парламентад суудал авсан намын гишүүд Засгийн газарт хамтарсаныг хүмүүс өөр өөрсдийнхөөрөө харж байна. Улс  төрд ялах, албан тушаалд очих дуртай, ажил хийх дургүй байж болохгүй. Хариуцлагагүй байдлыг тэвч гэж хэн ч хэрэггүй.  Төрийн захиргааны ажлаас ширхэг цаас ч дутах ёсгүй. Дээхнэ үед томилолтоос 10 цаас дутаасан, бичиг баримт гээгдүүлсэн бол хариуцлага тооцуулж байсан тухай манай ахмад ажилтнууд хэлдэг юм.

Өнөөдөр хэн ямар эрх ямба эдэлж байгаа нь түүхэнд сонин биш. Харин удирдагч манлайлагч хүнээс үлддэг зүйл бол сайн зүйл.

Сайн сайхан ойрхон байдаг. Муу муухайгаас салж болдог гэдэгт би итгэдэг. Монголын бүтээгч үйлдвэрлэгчид та бүхэнд хандаад “Эрхэм гишүүд ээ, баярлалаа” гэж хэлдэг үгийг сонсох ёстой. Бид чадна хэмээлээ.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы хуралдаанд үг хэлж, гишүүдээс  ч “Чадна” гэсэн амлалт авлаа. 


Н.Энх


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

deegna:
elbegdorj am panalaas oor yu hiidiin ene hun eronhiilogch bolsnoos hoish manai uls oron oodolsongui hyamral doroitold orj bn
2015-01-31
deegiiiiiiiiii:
сайн байна уу монгол улсын хувьд 3сая дах иргэнээ хүлээж авсан маш их бахарууштай баярламаар үйл явдал болж байгаа хэдий ч улс орноороо хямарч байгаа үед . " 3 сая дах иргэн болон түүний жацуутан 21 аймгийн 21 хүүхдүүд болон түүнтэй адилтгах 70 сая гэхлээр 1.540.000.000 мөн жацуутан 138 хүүхдэд 414.000.000 төгрөгийг дансанд нь байршуулна гэхлээр манай улс хөгжлийн дээд цэгтээ хүрээд мандан бадраад ч байгаа ч юм шиг сайханбилэгийн яриагаар бол балран доройтоод ч байгаа ч юм шиг ээ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! үнэндээ монголд хичнээн хүүхэд аав ээжгүй төрч байгаа бол хэд нь хүүхдийн мөнгөөр амьдарч амьдралаа залгуулж байгаа бол!!!!!!!!!! монгол улс маань алаг үрсдээ ижил тэгш үйлчилээсэй хэн нэгийг онцолж үйлчилэхийнхээ оронд энэ их мөнгөөрөө төрөх байр,цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг гэх мэт алаг үрсдээ хэрэгтэй зүйл хийгээсэй
2015-01-31
нам бусчуудын эвсэл:
янкуудын тархи угаалт, өдөөн хатгалга турхиралт, санхүүжилтээр хийсэн 90 оны болчимгүй үйлдлийг ардчилал гэдэг юм !!! исмэл энхболд их хурлын даргын индрээс ард түмнээ басамжилсан тавласан нүдээр харж, монгол телевизэд ажиллаж байгаа энгийн ард түмнийг доромжлохыг ардчилал гэдэг юм !!! ардчилсан намын америкэд захиалгаар хийлгэсэн санал луйварддаг машинаар сонгууль явуулж 24 жил ард түмнээ өлсгөлөн гуйлганчлалд байлгахыг ардчилал гэдэг юм !!! казиногийн хэргээр шоронд суусан нөхөр иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хийхийг ардчилал гэдэг юм !!! ард түмний мөнгөөр гадаад руу зугаалж сүмд орж зураг авахуулснаа, ажил хийж байгаа дүр үзүүлснээ, ард түмнээ басамжлан доромжилсноо ардчилал гэдэг юм !!! сонор плаза-гийн түрээсээс сард 50 сая, хогны уутны далд бизнесээс жилд 6.7 тэрбумаар гараа угааж, төрсөн хүүдээ тендер авч өгч ард түмний газрыг дээрэмдэж, энэ хууль бус зүйлийг харж суугаа энгийн ард бидний сүхбаатарын талбайдаа тэмцэх эрхийг хорьсон өмхий буриад бат-үүлийн шийдвэрийг ардчилал гэдэг юм !!! кармааны хулгайчаас төрийн хулгайч болсон 17 чингэлэг спиртээр ард түмнээ хордуулагч орос биеэ * эхнэртэй жонхуу баттулга их хуралд суухыг ардчилал гэдэг юм !!! ард түмний хөрөнгө болох ард кинотеатрыг хувьдаа авч 2 тэрбумаар зарсан сагсуу хар үсээ угаадаагүй сохорбарам энгийн ард иргэд рүү сагсалзаж, тэмбүүгээр үхсэн гомо богдыг баатар байсан мэт тархи угаахыг ардчилал гэдэг юм !!! жонхуу баттулга, казино баттулга, хулхи баатар бат-үүл, дебилдорж, исмэл энхболд, ялтанхуяг, нитх-н 18 девтаат, ард түмэн үгүйрэн ядуурч дуусаж байхад ардчилал гэж тархи угаах ардчилсан нам, ардчилсан холбооны өмхий дебилүүд, тэд нарын аялдан дагагч алиа салбадай та нарт ичих нүүр гэж байна уу ?????? https://www.facebook.com/profile.php?id=100007399847020 nambus nambuschuudiin evsel. нам бусчуудын эвсэл
2015-01-11
зочин:
150.129.143.172 бас амархан идэх нь ээ. итгэдэг тэнэг хүмүүс бас байна уу? ха ха ха
2015-01-10
ard tumen:
oroh tengeriin oroi tsoorhoi ongoih tengeriin haya tsoorhoi
2015-01-10
зочин:
энэ нөхөр урьд нь хаана байсан вэ
2015-01-10
bas1:
тэнгэр оройгоосоо цоорвол цэлмэдэг... ene arai l hudlaa. oroh tengeriin oroi ni tsoorhoi baidag daa!!!!
2015-01-10
худалч:
элбэгээгийн жүжиглэлд итгэхээ болцгооё та минь ээ .гишүүдийн хууль санаачлаад авдаг мөнгийг хасъяа. ажлаа л хийж байгаа биздээ
2015-01-10
зочин:
эхчүүдийн одонгийн мөнгө, хүүхдийн мөнгийг хасахын оронд тамирчдад өгдөг олон сая төгрөг, гөавъяат баатруудалд өгдөг мөнгө зэргийг болиоч. тэд чинь дажгүй амьдралтай. жишээ нь : хайдав гэхэд л сая бүхэл бүтэн орон сууц, ланд-2оо машин, цогзолмаа бас орон сууц, төмөрхуяг бас орон сууц бэлгэнд авцгаачихаад сууж л байхөад бас дээр нь халамжийн мөнгө өгөөд л. үүнийг болимоор байна.
2015-01-10
оюун:
дээр бичсэн саналыг дэмжиж байна. тамирчдын мөнгийг хасаачээ. арай дэндэж байна. татварын дарга нарын мөнгийг улсад эргүүлэн тушаалгаач
2015-01-10
zochin:
ерөнхийлөгчөө ямарч ажлын туршлагагүй хүмүүсийг олноор төрийн албанд шургалуулж дээрээс нь тэд нар таны хэлдгээр сүү уудаг биш архи уудаг шоундаа гаршсан хүмүүс шат шатандаа төрийн ажлыг дампууруулж байна.
2015-01-10
хангай :
ерөнхийлөгч өө? тамирчдад сар бүр өгдөг хэдэн саяын тэтгэлгийг шууд зогсооё. ойдов аварга сар бүр 7 саяыг авдаг гэсэн. ер нь олимп, дэлхийн медальтнууд сар, жилдээ нийтдээ хэдийг авдаг вэ гэдгийг ил тод болго. хямралын энэ үед урамшууллыг нь 50-60 хувиар бууруулъя. харин улс орон мөнгөтэй болоод ирэх үед буцаагаад 7 саяд нь хүргэж болно ш дээ. хэмнэсэн мөнгөөрөө тэр хүрэлцэхгүй байгаа спортын эмнэлгийн тоног төхөөрөмжөө худалдаж аваач. олимпод бэлтгэхэд 750 сая төгрөгийн багаж төхөөрөмж хэрэгтэй гэсэн биз дээ. ер нь бол, ингэж урамшуулал өгөх хэрэггүй гэж боддог. яагаад гэвэл, 1-рт тамирчид өөрийн ажлаа хийгээд цалингаа авч байгаа, 2-рт, улс бэлтгэл хийх бүх зардлыг дааж байгаа, 3-рт, олимп, дэлхийгээс медальтай ирэхэд нь өчнөөн саяар шагнадаг, том компаниуд ч бас урамшуулж байр сууц, машин өгдөг гэх мэтчилэн. тийм байхад манай топ тамирчид урамшууллаас түр татгалзаач.
2015-01-10
зочин:
тэгээд өөрийнхөө ямар ямар төсөв, болно танана, тансаг гэж үзсэн зүйлээ танах юм бэ дээ, тодорхойлоод зарлачих хэрэгтэй юм. тэгэхгүй бол таныг уран донгоджээ л гэж үзэхээс аргагүй
2015-01-10
zochin :
neeren хаагуур юу хийж байгаад гэнэт ухаан орсон юм шиг гарч ирчээд ийм юм яриад байгаан бол.... , iim baidal uusgehgui baih uureg hariutslagatai hun biz de ug ni........denduu de denduu yumaa
2015-01-10
энжи:
сонгогдлоо гэж сонсоод баярласан мөчөө бүү март. сонгуулийн үеийн амлалтаа, ялаад хэлж байсан үгээ өдөр бүр санаж явъя. хаана монгол хүн зовно би тэнд байна гэж амлаагүй бил үү.
2015-01-10
энжи:
сонгогдлоо гэж сонсоод баярласан мөчөө бүү март. сонгуулийн үеийн амлалтаа, ялаад хэлж байсан үгээ өдөр бүр санаж явъя. хаана монгол хүн зовно би тэнд байна гэж амлаагүй бил үү.
2015-01-10
би монгол хүн:
төрийн албаны зөвлөлийн зарлаж байгаа сонгон шалгаруулалтын харлаа, үнэхээр буруу байна. төрийн нарийн бичгийн дарга нарт тавигдах мэргэжлээс бусад шаардлага ижил байх ёстой биздээ, хүнд нь зориулж юм хийдгээ болиоч ээ. төрийн албаны зөвлөл бол төрийг дампууруулахад гол үүрэгтэй ажилласан шүү. энэ байгууллагыг татан буулгаж төсвийг хэмнэе. төрийн үйл ажилллагааг шинэ шатанд гаргахын төлөө чин эрмэлзлэлтэй, шударга зөв ажиллаж чаддаггүй, намд үйлчилдэг таз-өөр ер нь яах юм бэ, энэ байгууллага байгаагүй ч төрийн ажил явдгаараа явна. одоогийн урсгалаараа явж байгаа шигээ, харин ч таз-гүй бол элдэв шударга бус нөлөөлөл багасч, төрийн байгууллагын ажил нэг алхам ахиж магад. шударга бус зүйлийг ингэж хийхээ болих хэрэгтэй!!!!!!!!!!!!!!!! таз-ийг татан буулгаж төсвөө хэмнэе.
2015-01-10
sanal:
manaihan yasan uruu doroi yum bichdeg yum be. yu ch buteedeggui humuus shuumjlegch boldog gej ug baidgaa.erunhiilegch mongoliin ner hundiig delhiid urguj gargaj irsen shuu.. uuruu erunhiilugch bolj chadah u ta nar. hyamarlaar dalimduulaad tsegtsreed aviya. bas busee changalaad turaad eruuljeed avya. ihiig buteej nuutsuu gargaya. uhaanaa uralduulya. tsag ni bolloo.
2015-01-10
monh:
ooroo tanan biz iish tii*e bitgii teneed mongo ureed bai
2015-01-10
zochin:
nomtoibayr gishuunii sanaliig demjij bna.gishuud ter avdag 90-say togrogoo ch bas butsaaj ogoh heregtei ard tumnees tatvar nerneer baahan mongo tatan heregtei gej bna .ene ard tumen chine busee tasartal guriiseer bna shuu. gishuud bol gadaadaas hool hunsee kontenereer oruulj ireed buulgadag yum bna lee bodvol mongold niiluulj bgaa hunsnii buteegdehuun ni hortoi bolood tom tom kontenereer hool hunsee avchirdag baih ldaa. anh1989-ond ardchilal garch irehdee yu yarij bsnaa neg sanaya.tusgai hangamjiig halaya erh medeliig bagsgaya geed ogtsoruulj baij bid bugd ijil tegsh amidarnaa geed oriloldood bsan odoo oorsdiigoo neg haral daa.ta nariin edlej bgaa tusgai hangamj herees heterlee.huurhii doo ter ueiin darga nariin tusgai hangamj gej yu bailaa daa.ih l bodoj 5 letr suu neg honinii guy jaahan aaruul orom l bdag bailaa shuu dee.odoo ta nar oorsdiigoo hardaa ymar hangamj edlej yasan ih mongo horongo zarj bgaa geed ta buhen mangas shig baigaagui bol uls oron ingej hymarahgui l bsan baih daa.buzriin shunaltai yu ch uzeegui novshnuud uhej bgaa met orsoldoj idseer uls ornoo ard tumnee guilagachin bolgchihloo iim erguu yumnuudaar udirduulsan tor yaj oodloh yum be.elbegdorjoo naad mangasnuud chine yu sonsohgui ooriig chine helj yarisnii daraa muu heleed hoorondoo shoolj lbgaa.ed nariin orond 7-buudlaas arai deer amidral meddeg neg avgai avchiraad orond ni ajillulchihval uls oron doroo bosood irne shuu.yu ni unen ene l hamgiin unen
2015-01-10
muugii:
ta nar ch ene meteer ydahgyidee
2015-01-09
naraaa:
odoo ard tumenii itgel aldarsan myanga hudlaa dongodood yahab
2015-01-09
иргэн:
хэдийгээр элбэгээ ерөнхийлөгч маань бусадтайгаа адилхан авилгач ч гэсэн сүүлийн үед явуулж байгаа түүний бодлогуудыг дэмжиж байна. бас хүн юм болохоороо ухаарсан байж магадгүй. гудамжинд жагсаал хийж буй бэртэгчдийг тоох хэрэггүй. хүний амьдрал өөрийнх нь л гарт байдаг. төр, бурхан хоёроос маш бага хамааралтай. харамсалтай нь авилгач улс төрчид хүний амьдралыг төрөөс хамааруулах, шашны номлогчид бурхнаас хамааруулах гэж оролдсоор ирсэн.
2015-01-09
zochin:
eronhiilogchid bi l lav itgedeg.bi olon humuustei yriltcaj baihad muu helj baisan huniig sonsoogui. tegeheer ene ard tumen geed baigaa humuus zovhon ooriigoo l toloolj yrj sur.ard tumen gedeg bol chi bid naraas arai uujim holiig hardag bolsonshuu. basch gej.
2015-01-09
7 буудлын нүүрсчин должин авгай:
2016 оны уулзалтыг амжилттай болгохын төлөө зүтгэе,бүсээ чангалья. бэлээн. тэгээд маргааш нь???
2015-01-09
иргэн :
ардчилал, ардчилсан нам, зах зээл, даяарчлал энэ бүхэн нь монголын баялагийг хуу хамахын тулд зохиосон үлгэр юм .
2015-01-09
иргэн:
ард түмэн танд аль эрт итгэхээ байсныг та мэддэгүй юм уу
2015-01-09
аавууд:
хаагуур юу хийж байгаад гэнэт ухаан орсон юм шиг гарч ирчээд ийм юм яриад байгаан бол.... ард иргэд, улс орноо ингэж худлаа хошгируулахаа болиосой
2015-01-09
ээжүүд:
худалч элбэгдорж сайхан мангартуулах юмаа
2015-01-09
тйим шүү:
тендер төсөл нэрээр мөнгө идсэн улсуудтай тооцоо хийж төлүүлэх ард түмний баялагийг дангаараа эзэмшиж хагартлаа баяжиж байгаа болон жилд асар их ашиг олж байгаа компаниудаас авах татварыг ану шиг 60 хувь болгох түүнчлэн ард түмнийг хордуулж байгаа архи тамхи үйлдвэрлэгчдээс авах татварыг өндөр болгох уих гишүүдийн тойрогтоо ажиллах нэрийн дор авдаг 90 сая хууль санаачилсан гэж авдаг 20 сая мөн иргэдийн хурлын төлөөлөгчдийн 20 сая -г хасах хэрэгтэй элдэв томилолт зугаалга баяр ёслол шагнал урамшуулал унаа машин бензин утас хэвлэл цай энэ тэр гэсэн зардлаа танах үнэтэй унааг бензин бага иддэг унаагаар солих төрийн 3 өндөрлөнөөс бусад бүх дарга гишшд ажилдаа жирийн иргэдийн нэгэн адил автобусаар ирэх зэргээр төсөв хэмнэх асуудлыг өөрсдөөсөө эхлэх түүнчлэн оюутны 70 мянгыг хавтгайруулан өхийг зогсоож зөвхөн өнчин ядуу улсын захиалгаар зайлшгүй мэргнжлээр суралцаж байгаа оюутнуудад олгох улсын энэ их мөнгийг жалга довны ажилд баруун зүүнгүй цацаж үрж идэж уусан засгийн газар сайд түшмэдүүд хариуцлага тооцож тэдний хөрөнгийг хураах зүгээр шахуу конторт сууж байгаа албан хаагчдынхаа тоог цөөлөх зэргээр арга хэмжээ авах нь зөв байх түүнээс биш ядарсан иргэдийнхээ халаасруу өнгийж ток цахилгаан дулаан элдэв татварыг нэмэх хэрэггүй
2015-01-09
ххххх:
тендер төсөл нэрээр мөнгө идсэн улсуудтай тооцоо хийж төлүүлэх ард түмний баялагийг дангаараа эзэмшиж хагартлаа баяжиж байгаа болон жилд асар их ашиг олж байгаа компаниудаас авах татварыг ану шиг 60 хувь болгох түүнчлэн ард түмнийг хордуулж байгаа архи тамхи үйлдвэрлэгчдээс авах татварыг өндөр болгох уих гишүүдийн тойрогтоо ажиллах нэрийн дор авдаг 90 сая хууль санаачилсан гэж авдаг 20 сая мөн иргэдийн хурлын төлөөлөгчдийн 20 сая -г хасах хэрэгтэй элдэв томилолт зугаалга баяр ёслол шагнал урамшуулал унаа машин бензин утас хэвлэл цай энэ тэр гэсэн зардлаа танах үнэтэй унааг бензин бага иддэг унаагаар солих төрийн 3 өндөрлөнөөс бусад бүх дарга гишшд ажилдаа жирийн иргэдийн нэгэн адил автобусаар ирэх зэргээр төсөв хэмнэх асуудлыг өөрсдөөсөө эхлэх түүнчлэн оюутны 70 мянгыг хавтгайруулан өхийг зогсоож зөвхөн өнчин ядуу улсын захиалгаар зайлшгүй мэргнжлээр суралцаж байгаа оюутнуудад олгох улсын энэ их мөнгийг жалга довны ажилд баруун зүүнгүй цацаж үрж идэж уусан засгийн газар сайд түшмэдүүд хариуцлага тооцож тэдний хөрөнгийг хураах зүгээр шахуу конторт сууж байгаа албан хаагчдынхаа тоог цөөлөх зэргээр арга хэмжээ авах нь зөв байх түүнээс биш ядарсан иргэдийнхээ халаасруу өнгийж ток цахилгаан дулаан элдэв татварыг нэмэх хэрэггүй
2015-01-09
зочин :
үнэхээр итгэл алдарч байна, одоо ингэж яриад хэрэг байхгүй
2015-01-09
zochin:
tegmeer de. hichneen udaa delhii toiroh ve dee
2015-01-09
зочин:
за зөө.үргэлжлүүлэн монголыг мөлжихийн тулд ард түмний нүд чихийг таглах сиймхий олоод харжээ.хорь гаруй жил тансагласан үнэтэй жип унасан хүмүүс ядаж бензиний үнэтэй худалдаж авсан мөнгөө буцааж тооцож өгвөл өр цайрлаа эбэ.
2015-01-09
өвгөн шонхор:
газар нутаг нь лицэнз нэрээр 1000 1000 раа дундадын мэдэлд осничоод байхад юун ч нэгнийгээ дэмжигсэг юмб дээ.одоо дахиад хайгуулын лицэнз маягаар 19,5% нь шилжих гэж байна.монголчууд мөнгөгүй юм чин яаж ч чадахгүй 30% нь, дээрээс нь дэд бүтэц зам харгуйтайгаа нийлээд 50% д 5 н 5 н хошуутай улаан туг намирахна. азийн палестины ерөнхийнүүд тэгээд хэн байх юм болдоо хөөрхий.
2015-01-09
eponxiilogchoo:
elbegee bol xydal xoshigpyylagch bolimoop yam oopiigoo epkalamdaad odoo chamd itgex xvn baixgvi boljee xvmvvc chamaig opchin veiin ictalan gej yapix yam vnen bxaa chi ved xicheneen ylc topch jolooch vxebdee odoo tanax mongoo 76 bolon oopoocoo exel ylc opniig ta nap iim bolgocon xapiystalgaa oopconoo xvlee
2015-01-09
boloo boloo:
denduudee denduu daan ch denduu dee.... xuviin xerengeeree xaana ch amidrax chadvartai bolson xoinoo buun tsetsen uxaan gargav gej ard tumnii telee duugarax duu ni ug ni xurtel uran xudal sonsogdono ..
2015-01-09
zochin:
zuv sanal gargasan bnaa! demjij bna
2015-01-09
erunhiilegch ee:
ded said gedeg uureg bagatai oron too, zardal-iig tanah ajilaas ehelbel taniig uneneesee yarij baina geh huleej avamaar baina.
2015-01-09
irgen:
ingej yarixaasaa ichdeggui yum baixdaa. urid ni untaj baigaad sayxan serev uu taa? mongolchuudiig xoshgiruulj xanaxgui yum bid xoshgirch xanaxgui yum.
2015-01-09
батуул гуй:
та хотын захиргааг схд нуулгэх , гэр хорооллыг хаус болгох хотын утааг байхгуй болгоно гэсэн юу болсон
2015-01-09
баатар:
шуухийн шудрага болгох,цахилгаан станци барйулах,авилгагч нарт хариуцлага оногдуулах,давхар дээлийг болиулах, apд тумний амьдралыг дээшлуулэх гээд амлаад байсан хаана байна 25 жил болоход шийдсэнгуй хуурч мэхэлж байсан байна
2015-01-09
irgen:
yestoi hoshgiruulj ba dooooooooooooo olon jil hoshgiruullaa
2015-01-09
baatar:
eronkhiilogch uul n zov zov sanaachlaga gargakh yum.daanch ugiig n sonsdog nam,evsel,fragc,gishuun,said gej alga daa.odoo ooroo boditoi sanaachlaga,yum khiikhgui bol ( dankhar tor ) shig l yum bolno doo
2015-01-09
baatar:
eronkhiilogch uul n zov zov sanaachlaga gargakh yum.daanch ugiig n sonsdog nam,evsel,fragc,gishuun,said gej alga daa.odoo ooroo boditoi sanaachlaga,yum khiikhgui bol ( dankhar tor ) shig l yum bolno doo
2015-01-09
qqqq:
ene *agaas bolj buh yum balarch baigaa yum.
2015-01-09
ганаа:
уих-ын дарга,гишүүд,сайд нар хөдөө явлаа онгоц,машин давхар явдгийг болиулах хэрэгтэй. тэр эрхмүүдийг хөдөө ирэхэд аймаг сум хоол байр,хоолны мөнгө авч харагдаач. харинч нэг төгрөг авахгүй шагнаад явуулна шүү дээ. туслахууд 3 байгаа нь бөөн цалин дунджаар сарын 2,7 сая төгрөг тэгээд бас зардлууд орно
2015-01-09
ганаа:
зүйтэй төсөв хэмнэх боломж асар их байна. уих -ын гишүүний хдөө томилолтоор явахад өгдөг унаа хоолны зардлаас эхэлье. үдийн цайнаас эхэлье.энд мөнгө угааж байна. нэг стандарт байхгүй. хүүхдүү зүгээр боов боорцгоо ширээнд дээр хаяж байна. гэх мэтяамдын дэд сайд,туслах, бусад орон тоо замбараагаа алдсан.
2015-01-09
зочин:
элбэгдорж битгий худлаа донгодоод байгаач. чи өнгөрсөн онд бидний мөнгөөр баахан доншуучлаа биздээ. дандаа худлаа pr хийдэгээ болиочоо.
2015-01-09
анхны дэмжигч:
за элбэгээ синь ёстой нэг хошгоруулж байна даа энэ ард түмэн чинь туйлдаж гүйцлээ та бүхэн анх юу ярьж гарч ирлээ бид мартаагүй шүү тэр үед улс төрийн товчоо 9 хүнтэй л байсан гэтэл одоо хэд болоод байна та нар батмөнх даргыг дамбадаржаад хашаа байшинд хөөж гаргаа биз дээ улс төрийн товчооныхон тусгай хангамжтай байна үүнийг болиулна гээд л талбайд жагсаад буулгаж хаячихаад өөрсдөө оронд нь суухдаа хэдэн зуу дахин хангамжаа нэмээд энэ улсыг элгээр нь мөлхүүлсэний хариуцг та нар амиараа төлөөрэй хэлчихэе
2015-01-09
иргэн:
бид зүтгэсээр та нэр мөлжсөөр байх уу?????? ард бид цалингаа амьдарч болоод байхад энэ хэрүүлийн танхимынхан цалингаасаа гадна авдаг тэр 40 гаруй сая төргөрөө болчиод бидэн шиг л цалингаараа л амьдраач.тэр авдаг их мөнгөөр чинь эмнэлэг, цэцэрлэг, сургууль барих хангалттай хөрөнгө шүү.
2015-01-09
zochin:
deeresee ehleed tusuv uu tana... said darga nariin hangamjiig tsutsla..... gol ni ingej tusuvuu bagasgaj chadval hymralaas garna... muu sain ehchuud huuhdiin mungu oyutnii tetgemjind garaa dureh hegergvi... bid nar ediin zasgiig iim hymrald hurgeegvi.. ta nar uursduu iim bolgoson shuu saihan bilegeee tsenher hvn uyan baidag gesen
2015-01-09