Гишүүд “Бид чадна” гэж амлав
Хэдийгээр сонгуулийн жил биш ч гишүүд чуулганы танхимаас “Бид чадна” хэмээн амлав. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд үг хэлсэн юм. Тэрбээр улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлыг хөндөн ярилаа. Ялангуяа төрийн түшээдийг иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээж чаддаг байх, бүтээгч бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллахыг уриалав.
б
Тэрбээр “Сайн сайхан ойрхон байдаг. Муу муухайгаас салж болдог гэдэгт би итгэдэг. Монголын бүтээгч үйлдвэрлэгчид та бүхэнд хандаад “Эрхэм гишүүд ээ, баярлалаа” гэж хэлдэг үгийг сонсох ёстой. Бид чадна, та бүхэн чадах уу? хэмээн асуулаа. Гишүүд ч чуулганы танхимаас “чадна” хэмээн сулхан тэдний хэлснийг баталгаажуулан дахин асууж “Бид чадна” хэмээн тодоор хэлүүлж бас чадлаа.
б
Харин энэ үг Төрийн тэргүүнд бус иргэдэдээ хандсан амлалт байгаасай.
б
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ