"Торгуултай эсэхийг нь шалга"

img

Иргэн худалдаж авсан машинаа унаад замын хөдөлгөөнд оролцоод явж байтал нэг зөрчлийн торгууль биш нэг хэсэг торгуулийн мөнгө нэхэгдээд ирэх тохиолдлууд сүүлийн үед гарах болжээ. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад "машин худалдаж автал өмнөх хүний торгууль давхар орж байна" гэсэн гомдол ирэх болжээ.

ы

Энэ нь иргэд анх машинаа худалдаж авахдаа анхаараагүйн улмаас үүссэн асуудал юм. Уг асуудлыг хялбархан шийдвэрлэх боломж бий. Тодруулбал, www.torguuli.mn хуудсанд хандаад шалгахад болно. Иргэн та автомашин худалдан авахдаа торгууль тооцоо байгаа эсэхийг сайтар лавлахгүй бол бусдын гаргасан зөрчлийн торгуулийг төлөх болох юм.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

төр ажлаа хий:
болиочээ энэ чинь иргэний хийх ажил биш төрийн хийх ажил шүү
2015-01-10