Багдади хэргээ хүлээв
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади “Charlie Heb do” сонины байранд болсон халдлагыг захиалсан гэдгээ хүлээжээ. Тэрбээр өчигдөр гурван минутын видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан гэж “www.dailymail.co.uk” мэдээлэв. Багдади “Намайг гутаан доромжилсон хэнийг ч гэсгээх болно. Би болон хөвгүүд минь уучлах гэдгийг мэдэхгүй” гэж хэлжээ. Өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарсан тус сонины эхний нүүрэнд Багдадиг шоглосон зураг нийтлэгдсэн юм. Халдлагын үеэр дээрх зургийг зурсан, шог зураач Жорж Уоллински амиа алдсан билээ.
1
Парисын цагдаа нар сонины байранд нэвтэрч, халдлага үйлдсэн ах, дүү Коуачи нарыг устгасан гэдгийг Батлан хамгаалах яам батлаад буй. Ерөнхийлөгч Франсуа Олланд амиа алдсан сэтгүүлчдийг дурсч “Би Чарлье байна” хөдөлгөөнд нэгдсэн хүмүүсийг тарахыг уриалж, нийслэл хотод хөл хорио тогтоохоор болжээ. Энэхүү хөдөлгөөнд ойролцоогоор хоёр сая хүн нэгдээд байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ