Нийслэлийн татварын хуулийг хэлэлцэхийг дэмжив

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн  үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 10 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, 11 асуудал хэлэлцэхээр болов.


Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг үргэлжлүүлэв. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж саналаа хэлсэн юм. Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгархад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Улсын Их Хурлаас 1994 онд анх Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар олон жилийн түүхтэй нийслэл хотын эрх зүйн үндэс шинэчлэгдсэн. Уг хуулийн 17 дугаар зүйлд "Нийслэл хот бие даасан төсөвтэй байна”, 19 дүгээр зүйлд "Нийслэл хот татвартай байна, татварыг хуулиар тогтооно” гэж заажээ. Мөн Татварын ерөнхий хуульд Нийслэл хотын албан татвар нь орон нутгийн татварт хамаарахаар боловч нийслэл хотын албан татварын тухай хууль өнөөг хүртэл батлагдаагүй байна. Иймээс 13 зүйл бүхий Нийслэл хотын албан татварын тухайэнэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр олон жил хэрэгжихгүй явж ирсэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалт хэрэгжих боломж бүрдэж байгаа аж. УИХ-ын дарга өчигдөр нам, эвслийн бүлгийн дарга нар болон Сангийн яам, нийслэлийн удирдлагуудтай уулзаж санал солилцоод энэ хуулийн төслийг хэлэлцэж батлах, гэхдээ татварыг зорилттой байхаар хэлэлцүүлгийн явцад өөрчлөх нь зүйтэй гэж тохирсон байна.



Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл батлагдан гарч, эдийн засгийн зохицуулалт хийж эхэлснээр иргэдэд татвар багатай газар амьдрах эрмэлзэл төрж хотоос гадагшлах, дагуул хот тосгонд шинэ суурьшил бий болжхөгжих зэрэг ач холбогдолтой. Мөн энэ татвараас бий болох орлогын эх үүсвэрийг тухайн орон нутаг өөрийн төсөвт төвлөрүүлэн орон нутаг төсвийн хувьд бие дааж, шийдвэр гаргах, төсвөө үр ашигтай удирдах, төвлөрлийг сааруулахзарцуулах юм байна.


Дараа нь Засгийн газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдЖ.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нар танилцууллаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jjjjjjjjjjjjjjj:
niislel salat ideetsge
2015-01-11
zochin:
batuul gadnii ym huulj tenegteed bh ym mongol ornii horson deer buuhuu naadah chin hog shoroo utaagaa arilgaj chadahgui ard tumen ni tuiliin yduu bhad gadnii hogjiltee ornii ym huulaad tenegteed bh ym uneheer chadbargui tolgoi ni hurehgui heden ymnuudaa zailuulj niislellee abrah tsag ni bolj bh shig bna
2015-01-10
irgen:
boliochdee aj ahuinuud yaay daa gej bhad tatvar nembel uniin hoorogdol asar ondor boliishdee ymar teneg humuus veeeee burhan mini.
2015-01-10
hotiin uuguul irgen:
zovoo 1991 onoos hotruu orj irsen buh hodoonii tsagaachidaas ondor hemjeenii tatvar avah heregtei.hotiin uuguul irged ed naraas bolj uuh us agaar horsoo bohirduulj edleh erhee onoodoriig hurtel edlej chadahgui daramttai amidarlaa.tatvaraa maash ondor togtoo .hodoo hutagtaa nutgiin zovlol ni jalga doviin uzelee gargaad amidaraach.shiljih hodolgooniig bur moson zogsoo.hodooniihnii ylgadasaar duursen hotoo tseverlej ariusgaj amidarmaar baina.
2015-01-10
иргэн:
аж ахуйн нэгжүүдээс хотын татварыг маш өндөр авах хэрэгтэй ш дээ тэгвэл нарантуул мэтийн аан -үүд өөрсдөө хотын захруу нүүгээд өгнө дөө
2015-01-10