Р.Бурмаа сайд салбараа мэдэхгүйгээ харуулав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Одоо Хөрөнгийн татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Гишүүд малчдаас авах татварын талаар асуулт асууж, Сангийн сайд болон салбарын яамны удирдлагаас хариултаа авч байна. УИХ-ын гишүүн С.Оюун бэлчээрийн даацын талаар тодрууллаа. Тэрбээр "Монголын бэлчээр хэдэн сая толгой мал даах вэ" гэсэн асуултад тодорхой хариулт авахыг хүссэн ч Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хариулт өгч чадсангүй. Сайд Р.Бурмаа "Бэлчээрийн даац хэтрэлттэй байгаа. Тэр дундаа ямаан сүргийнх илүү хэтэрсэн. Надад мал малаар нь гаргасан тоо л байна" хэмээн цаас харах түгдчиж, салбараа мэдэхгүй байгаагаа харуулав. Хөдөө аж ахуйн сайд Монгол Улс ямар хэмжээний бэлчээртэй, тэр нь хэдэн хувиар хэтэрчихээд байгааг мэдэхгүй байна.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ