Хуулийн дагуу оршуулгын зардал олгосон
"Хилийн цэргийн 0184 дүгээр анги буюу Онгоны отрядад алба хааж байсан цэрэг амиа хорлосон. Ар гэрийнхэн нь гомдолтой байна" гэсэн мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй. Бид энэ тухай Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Д.Баасанжаргалаас тодруулав.
ө
-Хилийн цэргийн 0184 дүгээр ангид алба хааж байсан цэрэг амиа хорлосон гэх мэдээлэл гарч байна. Мэдээллийн үнэн бодит эсэхийг тодруулъя.
-Тиймээ. Ийм хэрэг гарсан. Уг нь талийгаачийн ар гэрийнхэн энэ мэдээллийг нууцлахыг хүссэн. Гэтэл иймэрхүү мэдээлэл гараад ирлээ.
б
-Тэгвэл ар гэрийнхэн нь гомдолтой байгаа гэж мэдээлсэн байсан.
-Харин тиймээ. Би дээр хэлсэн ар гэрийнхэн нь биднээс энэ хэргийг нууцлахыг гуйсан. Ер нь тэр аймгийн тэрний хүүхэд амиа хорлосон гэж зарлаад байх нь ёс зүйгүй асуудал. Ийм мэдээлэл олон нийтэд тарааснаар гэр бүлийнхэнийг нь эвгүй байдалд оруулж байна.
ы
-Талийгаачийн оршуулгын зардалд хоёр сая төгрөг өгсөн. Зөвшөөрөлгүй задлан шинжилгээнд оруулсан гэж байсан.
-Тэр бол төрийн алба хашиж байгаад амь насаа алдсан хүнд хуулийн дагуу олгодог зардал. Тухайн хүн яаж үрэгдсэн нь хамаагүй хуулиараа олгодог зардалтай. Тэр хүн цэрэгт ирсэн, амь нас нь хохирсон. Энэ амиа хорлосон учир мөнгөн зардал өгөхгүй гэсэн заалт хуулинд байхгүй.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ