Согтуу жолооч 1300 айлыг цахилгаангүй болгов
Согтуу жолоочийн улмаас 1300 айл,
аж ахуйн нэгж гэрэл цахилгаангүй болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн IX хороо, Рашаантын
19 гудамжинд "Н" гэгч нь өчигдөр орой 22.00 цагийн орчимд
"Sherokee" маркын "УНТ 77-03" улсын дугаартай автомашиныг
согтуугаар жолоодож явахдаа “Агаарын дэд станц-1019”-ийг мөргөж гэмтээн,
цахилгаан түгээлтийн ажиллагааг тасалдуулжээ.
Ослын улмаас 32-ын тойргийн урд хэсэг, шинэ замын баруун, зүүн талд орших 1300 гаруй айл өрх, аж ахуйн нэгжүүдийн тоггүй болсон байна.
Энэ талаар УБЦТС ТӨХК-тйг эх сурвалжаас тодруулахад, Цахигаан түгээх сүлжээ компанид урьдчилсан тооцоогоор 24 сая төгрөгийн хохирол учраад байна. Гэмтлийг сэргээн засварлахаар УБЦТС ТӨХК-ийн техникийн комисс, Зүүн түгээх төвийн шуурхай засварын бригад шөнийн 01.00 цагаас ажиллаж эхэлсэн бөгөөд хэрэглэгчдийг одоогийн байдлаар дизель генератор ашиглан цахилгаанаар хангаж байна. Удахгүй засварын ажлыг дуусгаж, хэрэглэгчдийн цахилгаан хангамж хэвийн горимд шилжүүлнэ” гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ