Лондонд халдлага үйлдэнэ гэжээ
Сирийн хойд хэсэгт хяналтаа тогтоосон Аль-Кайди бүлэглэл Британийн
нийслэл Лондон хотноо халдлага үйлдэнэ хэмээн сүрдүүлжээ. Энэ тухай Британийн “MI5” гэх
Аюулаас хамгаалах албаны дарга Эндрью Паркер мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Зэвсэг
бүлэглэлүүд өнгөрсөн оноос эхлэн барууны орнуудыг заналхийлж байна. Хамгийн сүүлийн
жишээ гэхэд Францын “Charlie Hebdo” сонины байранд болсон халдлага. Энэхүү халдлагыг
Иракийн хэт даврагчид үйлдсэн нь тогтоогдсон” гэж хэлжээ.
“Дээрх сонины байранд болсон халдлагын дараа Аль-Кайди бүлэглэл Их
Британид халдлага үйлдэнэ хэмээн сүрдүүлсэн. Тиймээс бид анхааралтай байх
ёстой” Паркер онцолжээ.
2005 оны наймдугаар сар Аль-Кайди бүлэглэл Лондонд халдлага үйлдэж, 52
хүний аминд хүрсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ