Жеки Чан киноны саналаас татгалзжээ

img

Хятадын нэрт жүжигчин Жеки Чаны хүү Жейси Чан хар тамхины хэрэгт холбогдож, шүүхээс зургаан сар хоригдох ялаар шийтгүүллээ. Дээрх үйл явдлын дараа Жеки Чан зураг авалт нь хэдийнээ эхэлсэн кинонд тоглохоос татгалзаж, Бээжин хотноо ирсэн тухай “Hollywoodlife.com” мэдээллээ.

р

Холливуудын найруулагч Роберт Хэннис өнгөрсөн оны эхээр Хятадын кунфугийн тухай өгүүлэх “Killing” киног найруулж, гол дүрдээ Жеки болон Мэтт Дэмоныг сонгоод байсан юм. Жеки кино саналаас татгалзсан шалтгаанаа тайлбарлаагүй ч “Гэртээ очиж, эхнэрийнхээ гараас чангаас чанга атгамаар байна. Тэр минь их шаналж байгаа” гэж хэлжээ. Өчигдөр Бээжинд болсон Жейси Чаны шүүх хуралд Жеки оролцоогүй юм.

ө

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bairnii chenj:
bair bna av l daa guij bna...zaisand 2 oroo bair 60.0 av l daa ...khaan banknii huunii odor bolood balraad bnaa..* mongolchyyd minii bairiig av l daa
2015-01-11
bair navs unana shuu :
bitgii l avch tenegteerei dee buur navs unana
2015-01-11