Вьетнамд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрлөө
Вьетнамын Засгийн газар ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн тухай “www.bloomberg.com” мэдээллээ. Тус улс ижил
хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн Азийн анхны улс гэж тус сайт
онцолжээ. Вьетнамд хоёр сая гаруй ижил
хүйстэн байдаг гэнэ. Дээрх шийдвэрийн дараа 100 мянган хос нэг өдрийн дотор
гэрлэлтээ баталгаажуулсан байна.
Харин Засгийн газраас тэднийг хүүхэд үрчилж авахыг хатуу хоригложээ. “Ижил
хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрснөөс барууны орнуудын жуулчдыг татах
болно” гэж “Vietnampost” cонин нийтэлжээ. Засгийн газрын дээрх шийдвэрийн
дараа сөрөг хүчин “Ажилчин хувьсгал” намын удирдлагууд “Эрэгтэй хүн эмэгтэй
хүнтэй гэрлэх ёстой. Эмэгтэй хүн гэрийн эзэгтэй болох ёстой” гэх уриатай жагсаал
зохион байгуулахаа мэдэгдлээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ