Оюутнуудад сургалтын төлбөрийг буцаан олголоо

img

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийнШинжлэх ухаан технологийн сангаас санхүүжүүлж буй 500 сая төгрөгийн эрдэм шинжилгээний төслийн грантын сонгон шалгаруулалтын дүнг өнөөдөр зарлалаа. Уг сонгон шалгаруулалтад тэнцсэн шилдэг 70 оюутандаа сургалтын төлбөрийг олгосон юм. Энэхүү тэтгэлгийг мөнгөн дүнгээр бодвол 46,5 сая төгрөг болох  аж.  Түүнчлэн, олон жил тус сургуульд үр бүтээлтэй ажилласан багш ажилчиддаа нэг удаагийн мөнгөн тэтгэмж, урамшуулал гардууллаа.


Үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын яамны зөвлөх С.Ламбаа, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Батбаатар болон тус сургуулийн үе үеийн багш, ажилчид, оюутнууд оролцсон юм.


Дашрамд дуулгахад, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь Ази номхон далайн орнуудын шилдэг 100 сургуулийн нэг болохоор зорьж байгаа юм байна.


Б.Одон


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
уг нь олгосон юм аа буцааж аваад эргүүлэн олгосон тохиолдолд ийм гарчиг баймаар юм.
2015-01-11
ламбаад:
ламбаа гуй олонжил шоудлаа. одоо болноо эм сайд байхдаа шоудсаар юуч хийгээгуй яармвгт эмнэлэг барина гэж 4 жил шоудсан гэтэл тэр эмнэлэг нь тооцоогуй баригдсанаас улсад маш олон тэрбумийн хохирол уусгэсэн гэтэл их юм хиийсэн юм шиг ярьж явах юм ичээч
2015-01-10
zochin:
oyutanii 70 myanga uldsen surguuliudad hezee olgoh bee
2015-01-10