
“12 жилийн боолчлол” киноны од, “Оскар”-ын шагналт жүжигчин Лупита Нионго
гэр бүлийнхээ хамт Техасын онгоцны буудалд ирэх үед түүний зургийг авах гэсэн
сэтгүүлчид онгоцны буудалд үймээн дэгдээжээ. Жүжигчин бүсгүйг хамгаалалтын
ажилчид онгоцны буудлаас гаргаж, гэрт нь хүргэж өгсөн тухай “
www.dailymail.co.uk” мэдээллээ.
Энэ үйл явдлын дараа жүжигчин бүсгүй твиттертээ “Жилийн өмнө би хэн ч биш
байсан. Намайг хэн ч тоодоггүй байсан. Өнөөдөр миний зургийг авах гэсэн
сэтгүүлчид хоорондоо зөрчилдлөө. Харахад үнэхээр таатай байлаа. Би Жолигоос
дутахааргүй алдартай болжээ” гэж жиргэжээ.
Нионгогийн сүүлд тоглосон “Маугли хүүгийн адал явдал” кино энэ сарын 29-нд
нээлтээ хийх билээ. Энэхүү уран бүтээлд жүжигчин Скарлет Йоханссон тоглосон
байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ