“Хүүхдийн мөнгийг алагчилж олгохыг дэмжихгүй“

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хүнийг хөгжлийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлж, асуулт тавьж байна. Сангийн сайд Ж.Эрдэнэбат гишүүдийн асуултад хариулж байгаа юм.


УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Нөөцийн баялаг ихтэй улс орнууд Голланд өвчин, хараал тусахаас сэргийлж сан байгуулдаг. Манайх ч бас үүнээс сэрэмжилж Хүний хөгжлийн санг баталсан. Үүнийг нийгмийн зарим хэсэг нь дэмжээд, зарим нь шүүмжилдэг. Гэвч эцсийн дүндээ энэ байдал өөрчлөгдлөө. Одоо нийгмийн зорилтот хэсэг нь өгнө гэж байна. Нэрийг нь  өөрчлөөд оруулж ирж болоогүй юм уу. Насны ангилал нь ямар байна. Хишиг гэж юу вэ? Хааны хишгийн сан юм уу? Хүн амыг 20 бүлэгт хувааснаа тодруулна уу?

-Хүний хөгжлийн сан бол хуримтлалын биш хувь хишиг хүртээх сан. Тийм учраас Монголын Улсын Ерөнхийлөгчтэй хамтраад төсөл өргөн барьсан байгаа. Цаашдаа энэ санг ирээдүйн хөрөнгө оруулалт руу хуримтлал хэлбэрээр авч явна. Тиймээс энэ удаад хуулийн агуулгыг өөрчлөөгүй юм.

ХАХНХЯ-ны газрын дарга н.Мөнхзул

-Статистик аргалчлалаар хүн амыг таван бүлгээр хуваадаг нь үнэн. Энэ аргачиллаар өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг авдаг. Бидний ярьсан 20 бүлэг нь өрхүүдээс яваад, орлого биш зарлага талыг нь судалсан. Энэ нь олон улсад амьжиргаа багатай өрхүүдийг олж ирүүлэх боломжтой. Хаана оршин суудгийг нь ч мэдэж болдог. Дунджаас дээш өрхүүдийн хувьд энэ аргачлалаар судалгаа явуулахад алдаа заах магадлалтай байдаг. Энэ аргаар ядуурлын түвшин гарахгүй.


УИХ-ын гишүүн С.Оюун:

-Сүүлийн хэдэн жилд гэхгүйгээр хэдэн онд ямар өрийг хэзээ үүсгэсэн бэ? Тавантолгой, Оюутолгойн урьдчилгаа төлбөрөөс иргэн бүрт мөнгө хүртээдэг байсан.  2012 оноос зөвхөн хүүхдэд олгож эхэлсэн. Өрийг буцааж төлөхийн тулд бонд үүсгэсэн. Роялтийн орлогыг нэмэгдүүлэх боломжуудыг Засгийн газар тооцсон уу? Орлого нэмэгдүүлэх боломж харагдаж байгаа юу?

-Уул уурхайн төслийг дагасан орлого нэмэгдэх бололцоотой. Оюутолгой компанийн хувьд анх 150сая ам.долларыг 2008 онд авсан. Хоёр дахь ээлжийн санхүүжилтийг 100 тэрбум ам.доллар  2009 онд авсан. “Эрдэнэс MGL”-аас мөн авсан. 2012 оноос хойш бонд гаргаж санхүүжүүлсэн, зээлийн нийт хэмжээ 404 тэрбум төгрөг. Бонд гэдэг маань өөрөө хүүтэй төлбөр. Орлогоо бодитоор төлөвлөхийг зорьсон. Хүний хөгжил санд хуримтлал үүсгэх боломжгүй болоод өр үүсчихсэн. Гэхдээ зорилтот хэсэгт нь хувь хүртээнэ.


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Хүүхдийн мөнгийг хасч байгаад би эсэргүүцэж байна. Нийт өрхийн 60 хувийг хамруулахаар тусгасан нь үндэслэл муутай тооцоо байна. Бонд гаргаж Хүний хөгжлийн санг бүрдүүлэх нь үр дүнтэй биш. Хүүхдүүдийг алагчилж, 40 хувийг нь Хүүхдийн мөнгөнөөс хасч байгаа нь буруу. Анхлан олгож байсан 20 мянган төгрөгийг өнөөдрийн ханштай харьцуулахад 5000 төгрөг хүрэхтэй үгүйтэй юм. Хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэхийн оронд хасч байгаа нь буруу.


УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Хүний хөгжлийн санд өр тавин байж, хүүхдийн мөнгийг алагчилж олгож байгааг дэмжихгүй. 20 мянган төгрөгийн эх үүсвэрийг хүүхдүүддээ алгачилж өгөх үү, хүүхдийн цэцэрлэг барьсан нь дээр үү гэдэг Л.Эрдэнэчимэг гишүүний саналыг дэмжиж байна. Бүгдээрээ эцэг эхчүүдэд боломж олгоё. Өнөөдөр Хүүхдийн мөнгөө авах уу, ирээдүйн хуримтлалын сангаас боловсролд нь зориулсан мөнгө авах уу. Бас ард иргэдийн хувьцааны мөнгийг ялгаж, салгах өгөх ёстой.


УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Түүх сөхвөл Хүүхдийн мөнгө АН-ыг ялалтад хүргэж байсан. Хүүхдийн мөнгөөр дамжиж баялгийн шударга хуваарилалт бага хэмжээгээр ч гэсэн явагдаж байгаа. Энэн бол баялгийн хуваарилалтын том зүйл байлаа. Энэ хууль батлагдсан Үндсэн хуулийн цэц рүү явна.  Үүнийг мөнгийг хүүхэд бүрт өгөх ёстой.

Ийнхүү гишүүд асуулт, саналаа хэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжил байна.  


Н.Энх


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мангас уянгад:
популист мангасуудын ганц нар нь мандаж сар нь гийж байгааг та нар хар даа энэ өдрийг хэдэн шөнө зүүдэлсэн болдоо, арай гэж ард түмэндээ хайртай болж харагдах боломж чинь ирэв үү? энэ хавтгайрсан халамж чинь хүүхдийн мөнгө өгч байгаа харагдавч аманд нь орох хоолыг цаад утгаараа шууд булааж байгааг та нар шиг өмбүүнүүд мэдсэн ч ардуудад таадагдаж байвал юу ч хийхээс буцахгүй мангасууд шүү дээ
2015-01-12
yherchin:
muusain mahan tolgoinuud 3 says hyrehgyi hyn zahirch chadahgyi gym
2015-01-12
uvuu:
таминээ өршөөлийн хууль баталхнээ янз нь.үр дүнгий нь өршөөж байгаа юмаа даа.цаад голомт нь төр засгаас айж хэмжээгий нь дарсан эсвэл ихэсгэж шийдүүлсэн 1000 1000 н 3-30 жилээр авсан элдэв лицэнзүүдтэй холбож, үйл ажиллагааны өршөөл заавал давхар үзүүл.эс тэгвээс хогийн ургамал шиг дахин дахин монгол орныг хоролсоор байх болно.үр дүн "тэг" тэй тэнцэнэ.
2015-01-11
жумдаан баавай:
хүүхдийн мөнгийг алагчилж өгч болохгүй үндсэн хуулиа зөрчинө хөрөнгө чинээ яс үндэс харгалзахгүй гэсэн нэг заалт бий дээ уг нь бол баячуудын хүүхдүүдэд 20000 төгрөг хэрэггүй л дээ
2015-01-11
mkkkll:
esvel blomjtoi neg n uursduu huuhdiin mumgunuusu tatgalz
2015-01-11
zochin:
huuhed bur adilhan. odoo zarim ail n mungutei bailaa geed ter n huuhded hamaagui . hurimtlal uusgeed hadgalj baij bolnoshdee eej aaviih n geh mung genet neg udur salhind hiisvel ter huuhed yahuu?
2015-01-11
наран :
авилагчид сөнөтүгэй. төрийн луйварчид бүгд сөнөтүгэй .
2015-01-11
иргэн:
хүүхдийн мөнгө бол: 1-т хүн амаа өсгөх. 2-т хүүхэд гэдэг бол нийгмийн, улс орны хамгийн үнэт баялаг гэдгийг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлж байгаа. 3-т хүүхдээ эрдэм боловсролтой, гэдэс цатгалан, мөр бүтэн өсгөх гэсэн үндсэн зорилготой, монгол орны ард нийтийн өмч байгалийн баялагын орлогоос хүртээж байгаа хишиг билээ. үүнийг чи баян хүний хүүхэд чамд өгөхгүй гэх, чи ядуу хүний хүүхэд чамд өгнө гэх нь утгагүй, хүний амьдрал яаж ч эргэж болно. өнөөдрийн ядуу хүн хөдөлмөрийг шүтэж байснаар хог дээрээс ч нийгмийн баялагыг бүтээж, саятан болж магадгүй, баян хүмүүс ч нэг зуданд гэсэн үгтэй биш үү.
2015-01-11
zochin:
gants hoyor jil naad teneg ha lamjuudaa zogsooj turd baigaa oligarhuud nuusan darsan dollaraa zah deer zarj ul*a handiv urguuchee. yadarsan ard tumen yugaa uguh yum. bidnii bayalgiig ta nar l huvaagaad idchihdeg shuu dee. herev ulsaa bosgohgui udva l olon tumen evgui l hariu barih baih shuu.
2015-01-11
иргэн:
та нар авилгачид дуртайдаа хүүхдийн мөнгийг хасаж байна гэж бодож байна уу? хүүхдийн мөнгө болон бусад халамжуудыг хасахгүй бол тэдний монголд бий болгосон дэглэм сөнөж магадгүй байдалд ороод байна. тэгээгүй бол авилгачид эдгээр халамжуудаа үргэлжлүүлэн хэмжээг нь ихэсгэн шинэ нэр төрлийг бий болгон та нар шиг новшнуудыг улам давраан та нарыг байнгын ядууралд байлгах бодлогооо үргэлжлүүлэх байсан. хичнээн их авилгач улс төрч элдэв төрлийн халамжуудыг хасахыг эсэргүүцэж байгааг хар. тэд та нар шиг новшнуудад таалагдаж 16 оны сонгуульд гарч ирэн хулгайгаа үргэлжлүүлэх бодолтой байгаа.
2015-01-11
иргэн:
хүүе залхуу новшнуудаа. хүүхдээ тэжээх чинь тан нарын үүрэг. та нар ч энийг ойлгохгүй дээ. тан нар шиг новшнуудаас болж энэ авилгач мангасууд улс орныг бүр баллаж байна.
2015-01-11
saruul:
hvvhdvvdiig bitgii ylgaad bgaachee
2015-01-10
zulaa:
ta nar hvvhedgvi yu ymar hvvhediig bayn ymar hvvhdig yduu gedeg ym be
2015-01-10
zulaa:
ta nar hvvhedgvi yu ymar hvvhediig bayn ymar hvvhdig yduu gedeg ym be
2015-01-10
tuka:
xuuxediin monfo xasaj tanaxaasaa omno uix.n gishuudn ulsaas awdag tetgemjeesee(utas. benzinii mongo )tatgalzaj irgedteigee adil utas benzinee oorsdoo xiij amidrawal yasiin be
2015-01-10
zochin:
erkhem tu*edee khuuhked ekhchuud ruugee dairakhgui shig khyamarlin asuuudlaa shiideh garts oldoo burkhan ta nart bayrlana
2015-01-10
зочин:
уянга энэ тэр хуцахаа болиочээ. ядуу гэр бүлүүдэд хүнсний талон тараагаад л асуудлыг шийдэж болнош дээ
2015-01-10
зочин:
тийм шүү, хүүхдүүдээ алагчилмааргүй байнаа. тэр 20 мянга өнөөгийн түвшиний 2000-тай ойролцоо очсон, мөнгөний уналтаа тооцох хэрэгтэй ш дээ.20000 аваад баяжчихаад байгаа юм огт алга.угаасаа бага цалинтай, орон сууцны зээлтэй, орлого нь саяаас давсан өрхөд ч 20 000 төгрөг хэрэгтэй байна. мөнгөний ханш унаж, зарлага нь их болчихоод байна шүү дээ. бүгдийг нь элгээр нь хэвтүүлж байж санаа нь амрах юм байна л даа. ерөнхийлөгч хэлсэн шүү дээ, зарлагаа дээрээсээ эхэлж тана гэж, өөрсдийн бензин шатахуун, утсанд зарцуулж байгаа мөнгөө таначихаач. тэгээд ард түмэнтэйгээ адилхан амьдраад үзээч.
2015-01-10
хозяин:
их хурлийн гишуудээ хуухдийг баян хоосон хуухэд гэж яаж ялгадаг юм бэ
2015-01-10