Амиа алдсан сэтгүүлчдийн ар гэрийнхэнтэй уулзжээ

img

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд гэмт этгээдүүдийн гарт амиа алдсан “Charlie Hebdo” сонины сэтгүүлчдийн ар гэрийнхэнтэй уулзаж, эмгэнэл илэрхийлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч “Эмгэнэлийг минь хүлээн авна уу. Энэ аймшигт өдрийг хойч үе минь бүү март. Ард түмэн минь өдөр бүр сонор сэрэмжтэй байхыг хүсье. Гэмт этгээдүүдийг бид устгасан ч дараагийнх гэж байгаа гэдгийг мартаж болохгүй. Энэхүү халдлага биднийг сонор сэрэмжтэй байхыг давхар санууллаа” гэж хэлжээ. Засгийн газар амиа алдсан сэтгүүлчид болон цагдаа нарын гэр бүлд нөхөн төлбөр өгөхөөр болжээ. Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдадиг шоглосон зургаас болж гэмт этгээдүүд “Charlie Hebdo” сонины байранд халдсан нь тогтоогдсон юм. Тус сонин ирэх долоо хоногт гарах шинэ дугаараа нэг сая хувь хэвлэхээ мэдэгдсэн билээ. “Шинэ дугаарын нүүрэнд амиа алдсан зургаан сэтгүүлч, хоёр зураачийн зураг нийтлэгдэнэ” гэж “Charlie Hebdo” сонины орлогч эрхлэгч Стиван Чарбоннер мэдэгджээ. Б.Дэлгэрцэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

medej av.:
gemt heregtnuud, alan hyadagchdiig gutaan doromjilj bno sh dee.
2015-01-11
иргэн:
бусдыг янз бүрээр доромжилж гутаах нь соёлгүй хүний шинж биш үү. "овоо босгоогүй бол шувуу юунд суухав" гэдэг биш үү.
2015-01-11
зочин:
хүн доромжилсон хүмүүс шангаа авч дээ
2015-01-10