Францис Филиппинд айлчилна

img

Ромын хамба ламтан Францис ирэх долоо хоногт Филиппинд очихоор болжээ. Тэрбээр тус улсад гурав хоног айлчлал хийхдээ “Хаян” хар салхины хохирогч болсон иргэдтэй уулзахаар төлөвлөсөн гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн 2013 онд Филиппинийн зүүн хэсэгт “Хаян” гэх хар салхи дэгдэж, 5000 гаруй хүн амиа алдсан билээ. Мөн нэг сая иргэн орон гэрээ алдсан юм.

1

Тус улсын экс Ерөнхийлөгч Фердинанд Маркос хамба ламтай уулзахаар цаг авсан байна. “Тэдний уулзалт хаана болох нь тодорхойгүй байна” гэж “Phil hard news” сонин мэдээлжээ.  Францис өнгөрсөн жил Өмнөд Солонгос улсад шашны айлчлал хийж байсан билээ. Тэрбээр ирэх дөрөвдүгээр сард Вьетнам, Тайланд, Хонконгд шашны айлчлал хийхээр төлөвлөжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ