“Airbus A320-200” онгоцны далавчийг уснаас гаргажээ

img

Ява тэнгист осолдсон Индонезийн агаарын тээврийн “Airbus A320-200” онгоцны далавчийг уснаас амжилттай гаргасан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Аврагчид далавчийг шинжилгээнд өгсөн байна. Тус онгоцонд багийн долоон гишүүнээс гадна 155 зорчигч зорчиж явсан юм. Аврагчид нийтдээ 49 зорчигчийн цогцсыг гаргаж, гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгөөд буй. Гэхдээ сүүлийн дөрөв хоногийн хугацаанд олон улсын аврагчид ганц ч зорчигчийн цогцсыг далайгаас олоогүй байгаа юм.

1

Индонезийн Тээврийн сайд  Хади Мустофа “Онгоцны сэг болон зорчигчдын цогцсыг хайж буй олон улсын аврагчид хүнд нөхцөлд ажиллаж байна. Цаг агаарын таагүй байдлаас үүдэж, хайх ажиллагаа хэд хэдэн удаа саатсан. Бид бүхий  л бололцоогоо ашиглаж байна” гэж мэдэгджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ