Хүүхэд үрчлэн авахад сайн

img

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 12. Даваа гариг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 22. Сумъяа гариг. Тугчин одтой, нэг цагаан мэнгэтэй шар хулгана өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана,үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн мөрөө гаргавал зохистой.

х

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл идээ, ундаа олдоно хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ