Өнөөдөр болох үйл явдал

img

11.00 цагт Нью Медиа группээс хэрэгжүүлж буй "Монголын Жижиг Дунд Бизнесийг Чадавхижуулах Үндэсний Хөдөлгөөн”-ий хүрээнд бүтээгдсэн ХИШИГ Хүний нөөцийн программыг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр аас Монгол ньюс мэдээллийн төвд болно.

х

11:00 цагт Монгол улсын ШУА-иас Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан "Монголын их Юань улсын Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх" санаачилгыг гаргаж уриалга хүргүүлэх талаар болон Хубилай хааны монголын болоод дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурлыг Соёлын Төв өргөөний VI двхарт зохион байгуулна.

ха

11:30 цагт: Уран зургийн галлерейд "Монголын сайхан бичигтэн" улсын уралдааны тэргүүн байранд шалгарсан хүмүүст Ерөнхий сайд шагнал гардуулна.

х

 11:40 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залах ёслолын арга хэмжээ Төрийн ордонд болно.

х

12.00 цагт “Ханбүрэгдэй” худалдааны төвийн аравдугаар давхарт Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Үндсэн хуулийг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах уулзан ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулна.

х

12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Баруун хойд бүсийн аймгуудын ахмадын нийгмийн халамжийн асуудлаар ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлэх талаар Монголын ахмадын холбооны тэргүүлэгчид болон баруун хойд бүсийн ахмадууд мэдээлэл хийнэ.

х

12:45 цагт:  Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”, “Цагаан морины домог” номуудыг уншигчдад хүргэж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно.

х

13:00 цагт Төрийн ордонтой танилцах цахим аялалын нээлт Төрийн ордны Их танхимын II давхарын фойенд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ