ШУА-иас Ерөнхийлөгчид уриалга хүргүүлнэ

img

Монгол Улсын ШУА-иас "Монголын их Юань улсын Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх" санаачилгыг гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан уриалга хүргүүлэхээр болжээ.

Учир нь БНХАУ-ын Засгийн газраас Хубилай хааны ойг улсынхаа төдийгүй дэлхийн хэмжээнд өргөн тэмдэглэхээр зэхэж, дэлхийд тунхаглаад байгаа юм. Үүнтэй адилхан манай улс ч Хубилай хааныхаа ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж.

х

Энэ талаар  өнөөдөр 11.00 цагаас ШУА-ийн Тэрүүлэгчдийн газрын гурван давхарын хурлын танхимд мэдээлэл хийх юм байна.

р

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

одоо болиоч ээ:
хойшоо харсан судалгаагаа болиод урагшаа харсан судалгаа хий л дээ бөө, хаан судлаад бид хөгжих үү, энэ бол шуа д дандаа хөгшчүүл удирдаад танил талаа ажилд аваад хөгцрөөд муудсаны шинж шүү дээ
2015-01-12