Олон нийтийн цагдаагаар 304 иргэн ажиллана

img

Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотын хэмжээнд 2015 онд ажиллах олон нийтийн цагдаагийн ажилтны тоог дүүрэг, хороодын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, хүн амын нягтаршил, газар нутгийн онцлогийг харгалзан тогтоожээ. Энэ онд 304 иргэнийг орон нутгийн цагдаагаар ажиллуулахаар болсон аж. Өнгөрсөн жил хүн амын нягтаршилтай газруудад 194 олон нийтийн цагдаа ажилласан байна. Харин өнөө жил 110 хүн нэмж авч ажиллуулахаар болсон аж. Иймд Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хуульд заасан шаардлага хангасан, олон нийтийн цагдаагаар ажиллах сонирхолтой иргэдийг энэ сарын 14-ний өдөр хүртэл бүртгэх юм байна.

1

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

м дэма:
эхний ээлжийн хүмүүсийн ажил эхлээгүй. одоо болтол ажил эхлэхийг хүлээсээр байдаг.... төсөв мөнгө байхгүй гээд л...............
2015-02-09