Парист дахин халдлага үйлдэнэ гэв

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн гадаад бодлого хариуцсан тэргүүн Амеду Коулибале Парист дахин халдлага үйлдэнэ гэдгээ Францын Ерөнхийлөгч Франсуа Олландад хандан мэдэгджээ. Хэт даврагч Амедугийн 2.59 минутын видео бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ““Charlie Heb do” сонины байранд болсон халдлагын цаана бид байгаа. Тус сонин санаатайгаар “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдадиг шоглосон зураг нийтэлсэн. Бид тэргүүнээ бурхан мэт хүндэлдэг байхад та бүхэн доромжиллоо. Сонины байранд болсон халдлага дөнгөж эхлэл гэдгийг мэдэгдэж байна. Парист олон тооны хэт даврагч дараагийн халдлагаа үйлдэхээр зэхэж буй. Биднийг гутаан доромжилсон хэнийг ч устгах болно” гэж хэлсэн байна.

1

Парисын удирдлагууд дээрх видео бичлэгийг цагдаагийн газарт хүлээлгэн өгч, хамгаалалтаа сайжруулсан байна. Цагдаа нар Амеду Коулибале хэн болохыг тодруулахаар ажиллаж эхэлсэн гэв.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ