“MH17”-ийн ослын шалтгааныг олоход германчууд тусална

img

Германы Засгийн газар өнгөрсөн оны долоодугаар сарын 17-нд Украины зүүн хязгаарт осолдсон Малайзын агаарын тээврийн “МН17” онгоцны ослын шалтгааныг тодруулахад хамтран ажиллахаа Украины удирдлагуудад мэдэгдсэн тухай “Kyiv Post reports” мэдээллээ. Ирэх долоо хоногт Германы шинжээчид ослын газарт мөрдлөгө явуулахаар болжээ. Энэ тухай ослын газар ажиллаж буй Европын холбооны мэргэжилтэн Александр Хааг мэдэгдсэн байна.

1

“Канцлер Ангила Маркель Киевт айлчлах үеэрээ Ерөнхийлөгч Петр Порошенкотой ослын шалтгааныг илрүүлэх ажиллагаанд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээ ирэх долоо хоногоос хүчин төгөлдөр хэрэгжиж, шинжээчид ослын газар нэвтрэх болно” гэж Германы талаас мэдээлжээ.

Зүүн хязгаарт хяналтаа тогтоосон салан тусгаарлагчид “МН17”-г Украины армийнхан устгасан хэмээн мэдээлж, хэд хэдэн баримт дэлгээд буй юм.

1 Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ