“МОНГОЛ ДААТГАЛ” шилдэг даатгалын компаниар тодорлоо

img

Дэлхийн 200 гаруй орны улс төрийн лидерүүдээс эхлээд банк санхүүгийн мэргэжилтэн, бизнесменүүдэд санхүүгийн бүх төрлийн мэдээ, мэдээллийг нэгтгэн хүргэдэг Global banking and finance review-аас жил бүр орон орны банк санхүүгийн оны шилдгүүдийг тодруулдаг GLOBAL BANKING AND FINANCE REVIEW AWARDS-aас 2014 оны “Монгол Улсын шилдэг Даатгалын компани”-аар “Монгол Даатгал” ХХК-ийг өргөмжлөлөө.  

.

Тус шалгаруулалт нь улсдаа оруулж буй хувь нэмэр, зах зээлд эзлэх байр суурь,  санхүүгийн үзүүлэлт,  үйл ажиллагааны тогтвортой өсөлт, нийгмийн хариуцлага зэрэг хэд хэдэн гол шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзэж шилдгүүдээ тодруулдаг байна.

.

Монгол улсын даатгалын салбарын хөгжлийг тодорхойлогч Монгол Даатгал ХХК-ний хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үндэсний өв соёлыг хадгалах, сурталчлах,  ногоон байгууламж байгуулах, бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх,  хүүхэд багачуудыг эрүүл чийрэг,  бие бялдартай болгох тэмцээн уралдааныг зохион байгуулах зэрэг олон олон ажлуудыг жил бүр амжилттай зохион байгуулсаар ирсний зэрэгцээ Монгол улсын шилдэг татвар төлөгч, шилдэг даатгалын байгууллагаар удаа дараа тодрон салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулсаар ирсэн. Мөн харилцагч,  даатгуулагч нартаа улам боловсронгуй даатгалын бүтээгдэхүүн, илүү шуурхай үйлчилгээг үзүүлэхийн төлөө үргэлж шинийг санаачлан чармайн ажиллаж байна.

1

“Монгол Улсын шилдэг даатгалын компани” хэмээх хүндтэй шагналын эзэн болсоноор улс эх орон болон харилцагч даатгуулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгааг харуулсан нэр хүндийн баталгаа боллоо.

Хүмүүний амгалангаар жигүүрлэж, Хүрэх ирээдүйг итгэлээр хөглөнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ