Гурван гал түймрийг унтраажээ
Өнгөрсөэ амралтын өдрүүдэд
ОБЕГ-т гал түймрийн нэг, орон нутагт гал түймрийн хоёр, зөрчлийн нэг дуудлага
иржээ. Тэдгээр гал түймрийг ОБЕГ-ын Аврах, гал унтраах ангийн албан хаагчид
газар авхуулалгүй унтрааж чадсан байна.
Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны “Дарь-Эх”-ийн аравдугаар гудамжинд иргэн Б-гийн 91-66 УБР улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн албан хаагчид очиж шуурхай ажиллан унтраасан байна.
Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн нутаг есдүгээр цэцэрлэгийн уурын зуухны дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 43 дугаар ангийн албан хаагчид очиж ажиллажээ.
Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нэгдүгээр багийн 88 дугаар гудамжинд иргэн Г-гий амбаар шатаж байна гэсэн дуудлагаар нэг сарын 12-ны өдрийн 00:26 цагт аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 37 дугаар ангийн албан хаагчид тус тус ажиллаж унтраажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ