Эболагаар 495 эмч амиа алджээ

img

ДЭМБ-аас мэдээлснээр нийт 838 эмч Баруун Африк болон Европын зарим оронд бүртгэгдсэн эбола вирусийн халдвар авсан гэнэ. Тэдний 49 хувь буюу 495 нь амиа алдсан гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Амиа алдсан эмч нарын ихэнх нь Либери, Сьерра Леон, Гвиней улсад бүртгэгджээ. ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерат Чан амиа алдсан бүх эмч, сувилагч, сайн дурынхны гэр бүлд нөхөн төлбөр өгөхөө мэдэгдээд байгаа. Тэдэнд зориулж 298 мянган ам.доллар төсөвлөөд буй гэнэ. Тэрбээр “Та бүхний зориг, дайчин занг хэзээ ч мартахгүй” гэж жиргэжээ.


Эбола вирус дээр дурьдсан улсуудаас гадна Мали, Нигер, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британид бүртгэгдсэн гэв. Өнөөдрийн байдлаар тус вирусээр 20813 хүн халдвар авч, 8284 хүн амиа алджээ. Шинэ он гарснаас хойш буюу энэ сарын 11-ний өдрийн байдлаар 541 хүн шинээр халдвар авч, 330 хүн амиа алджээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ