30 гаруй үйлдэлтэй бүлэг хулгайчийг илрүүлжээ

img

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Х.Батжаргал, ахлах ахлагч М.Гантулга нар тус дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн чиглэлд хулгайн гэмт хэрэг үйлддэг, 30 гаруй удаагийн үйлдэлтэй бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.

б Тэднийг энэ сарын 8-9-нд шилжих шөнө Сэлхийн чиглэлд айлын зуслангийн байшинд  нэвтрэн хулгай хийж байхад нь барьжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгахад одоогийн байдлаар 30 гаруй хэргээ хүлээгээд байгаа аж. Бүлэглэн хулгай хийдэг этгээдүүд айлуудаас  мөнгөн аяга, хивс, зурагт, буу зэрэг үнэ хүрэхүйц эд зүйлсийг хулгайлж, хямд үнээр зарж борлуулдаг нь тогтоогджээ.

ө

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

алинзол:
манай улс хулгай дээрмийн гэмт хэрэгтнүүдийн тухай эрүүгийн хуулиа чангруулах хэрэгтэй хүчин хүн амь ч яахав чанга байх,
2015-01-12
zochin:
ene muu hulgaichuud manaihiig uhsan baihdaa. boldogson bol neeree huruug ni tairah yumsan
2015-01-12
зочин:
новшнуудын хурууг нь тайраад өгөө ч ээ
2015-01-12