ОБЕГ-ын дэд даргыг томиллоо
Өнгөрсөн долоо хоногт Засгийн
газрын ээлжит хуралдаанаар ОБЕГ-ын даргаар хурандаа Т.Бадралыг томилсон.
Т.Бадрал нь тус газрын дэд даргаар ажиллаж байсан юм. Харин түүний оронд Шадар
сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан Г.Ариунбуянг томилжээ.
Г.Ариунбуян нь Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн, 1989-1999 онд зэвсэгт хүчний ангид алба, тасгийн дарга, төлөвлөлтийн офицероор ажиллаж байсан юм.
2005-2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, дүүргийн Засаг даргын зөвлөх, орлогчийн албан тушаалыг хашсан хурандаа цолтой нэгэн аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ