СХД-ийн АН-ын даргаар Ш.Одгэрэл сонгогджээ
АН-ын Дотоод сонгуулийн
хорооноос дунд шатны зарим хорооны гишүүний нөхөн сонгуулийг энэ сарын 12-ны
дотор зохион байгуулахаар шийдвэрлээд байсан. Энэхүү нөхөн сонгуулийн дараа
Сонгинохайрхан АН-ын хорооны гишүүд өчигдөр намын байрныхаа гадаа жагсч, намын дарга
Ө.Пүрэвбаатарыг хууль бус нөхөн сонгууль
явуулсан хэмээн ажлаа өгөхийг шаардсан билээ.
Тэгвэл Нийслэлийн Сонгуулийн хорооноос дээрх нөхөн сонгуулийг хүчингүйд тооцсон шийдвэр гаргаж өчигдөр 17.00 цагт Удирдлагын академийн байранд нөхөн сонгуулийг шинээр явуулжээ. Энэхүү хурлаас дүүргийн намын даргаар НИТХ-ын төлөөлөгч Ш.Одгэрэлийг, дэд даргаар СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг сонгосон байна. Мөн энэ үеэр намын зургаан дэд дарга, хэрэг эрхлэх газрын дарга нарыг сонгожээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ