“Алтан бөмбөрцөг” эхэллээ

img

“Оскар”-ын дараа бичигддэг “Алтан бөмбөрцөг” кино наадмын улаан хивсний ёслол хэдхэн цагийн өмнө Калифорни мужийн Сан Беверли Хилтон зочид буудалд эхэллээ. Ёслолын ажиллагааг жүжигчин Тина Феу, Ами Поехлер нар хөтлөн явуулж буй. Энэ жилийн наадамд жүжигчин Жорж Клуни эхнэр Амальтайгаа хүрэлцэн иржээ. Мөн зарим уран бүтээлч гартаа “Би Чарлье байна” хэмээн бичсэн лоозон барьцгааж, амиа алдсан сэтгүүлчдийг дурссан тухай “www.cbsnews.com” мэдээллээ.
Нээлтийн арга хэмжээнд зориулж “Eurovision” наадмын ялагч Кончита Вурст ая дуугаа өргөжээ. 72 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын улаан хивсний ёслолд хүрэлцэн ирсэн холливуудын алдартнуудын гоёлыг сонирхуулж байна.





Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ