Онгоцны хар хайрцгийг олжээ
Ява
тэнгист осолдсон Индонезийн “Air Asia”компанийн “QZ8501” нислэгийн хар хайрцгийг аврагчид олсон тухай “Ройтерс”
агентлаг мэдээллээ. Хар харцгийг онгоцны сүүл хэсэг олдсон газраас нэг км-ийн зайтай
газраас илрүүлжээ. Энэ тухай Индонезийн Тээврийн сайд Хади Мустофа баталсан
байна. Тэрбээр “Хар хайрцаг байгаа газар руу хэд хэдэн шумбагч илгээсэн. Цаг
агаарын таагүй байдлаас болж, хар хайрцгийг далайгаас гаргах ажил хойшлогдож
байна” гэж ярьжээ.
Өнгөрсөн баасан гаригаас эхлэн хар хайрцагнаас хэд хэдэн удаа дохио илрүүлсэн байна. Аврагчид өчигдөр далайгаас онгоцны үйлчлэгч байх магадлалтай 20-25 насны эмэгтэйн цогцсыг гаргаж авчээ. Тэрээр улаан өнгийн дүрэмт хувцас өмссөн байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ