Ухаалаг хэмнэлтийг УИХ-ын гишүүдээс эхэлье

img

Өнөөдрийн УИХ-ын гишvvд 2012 оны сонгуульд жинхэнэ холион бантан хутгасаар ялагч болон гарч ирэхдээ хоёр янзын зам туулцгаасан. Эхний хэсэг нь эх орныхоо дөрвөн зvг, найман зовхис буюу Увс, Ховд, Завхан, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сvхбаатар, Дундговь, Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Улаанбаатарын сонгогчдод гурил, будаа, элсэн чихэр, архи, тамхи, мөнгө гээд тарааж болох бvхнийг тараасаар нэг ёсондоо тэдний саналыг худалдан авч, УИХ-ын улаан модон сандлыг зайдагнах эрхтэй болцгоосон. Харин хоёр дахь хэсэг нь оймс, тэлээ, бас бус юманд хавчуулагдсаар УИХ-ын танхимд орж ирцгээснийг ард тvмэн мартаагvй байгаа.Харин өнөөдөр тойргийн сонгогчдын саналыг худалдан авсан нь ч, оймс, тэлээний асуудалтай нь ч ялгаагvй улсын төсвөөс жилд 90 сая төгрөгийг унаа машин, утасныхаа зардалд гаргуулан авч байгаа нь сард 7.5 сая төгрөг болж байгаа юм.

g

Гэхдээ энэ 90 сая төгрөг Увс, Ховд, Өвөрхангай, Хэнтий, Дорнод, Өмнөговь руу давхиж сонгогчидтойгоо уулзах унаа машиных нь бензин тос, бэлэг сэлтэд зарцуулагдаж байна уу гэвэл тvvн шиг инээдтэй, худлаа зvйл байхгvй. Эрхэм гишvvд томилолтын мөнгөө бvгдийг нь улсын төсвөөс гаргуулан авдаг. Харин энэ 90 сая төгрөг дээр бас бус орлогоо нэмж эрхэм гишvvд хашаа, байшингийнхаа асуудлыг сайжруулан энд тэнд хоёр, гурван давхар тансаг хаус бариулан орж, өнөөдөр тарвалзтал амьдарч байгаа гэвэл тvvн шиг vнэн юм байхгvй. Ялангуяа өнгөрсөн сонгуулиар эр хvний 13 мэх, эм хvний урин ааль, бас бус юманд хавчуулагдан УИХ-д орж ирсэн эрхмvvд ямархуу царай зvстэй, хувцас хунар юутай байсан бол өнөөдөр юу өмсөж, төрөл арилжсан мэт царай зассанаас нь харахад ухаалаг хэмнэлтийг чухам тэднээс эхлэхгvй бол горьгvй санагдаад болохгvй байгаа юм. УИХ-ын гишvvдийн гарыг цайлгаж байгаа энэ 90 сая төгрөгийг хэмнэхэд жилд зургаан тэрбум, 840 сая төгрөг улсын төсөвт орж ирнэ. Бvгдийг нь хурааж авдаггvй юм гэхэд талыг нь танахад гурван тэрбум, 420 сая төгрөг нь Монгол Улсын төсөвт vлдэх боломжтой. Өнөөдөр эрхэм гишvvдийн хөдөө, гадааны томилолтод Засгийн газрын автобаазын 185 тээврийн хэрэгсэл цаг ямагт бэлэн сойлттой vйлчилж байгаа. Энэ 185 автомашины 30 Ланд-200, Лексус-570 маркийн том оврын жийп байгаа юм. Эрхэм гишvvд ганцхан сард бензин, шатахууны зардал гэж 400 мянган төгрөг гаргуулан авч байгаа нь сард 30 сая 400 мянга, жилд 364 сая 800 мянган төгрөг болж байна. Тэгвэл өөрийнх нь төлөө ганц ч хvн санал өгөөгvй оймс, тэлээнд хавчуулагдан орж ирсэн гишvvдтэйгээ нийлээд энэ 76 нөхөр дөрвөн жилд зөвхөн бензин, шатахууны зардал нэрээр улсын төсвөөс нэг тэрбум, долоон зуун сая төгрөг гаргуулан авах нь тодорхой болсон. Бодит байдал ийм байхад улсын төсвийн мөнгийг өөрсдийнхөө гоо сайханд зарцуулан нvдэндээ давхраа хийлгэж, арьсаа татуулан сар 3-4 удаа гадаадад амарч зугаалж байгаа тэд “УИХ-ын гишvvний цалин амьдралд арайхийн хvрч байна. Цалингаа нэмvvлмээр байна” хэмээн гонгинолдож байсан удаатай. Дээр нь тойрогтой, тойроггvй ялгаагvй бvх гишvvд туслах, бие төлөөлөгч, зөвлөх гээд 4-5 дагуул цалинжуулж байгаа. Өнөөдрийн улс орны эдийн засаг, санхvvгийн бодит байдлыг дvгнэж vзвэл эрхэм гишvvдэд зөвлөх, бие төлөөлөгчийн шаардлага огтхон ч байхгvй.

g

Зөвхөн УИХ-ын гишvvд энэ хоёр дагуулаасаа ангижрахад 150 хvний цалингийн фонд хэмнэгдэх боломжтой. Энэ бvхнийг дурдсаны учир нь Монгол Улс эдийн засаг, санхvvгийн хямралд орчихоод байгаа өнөөдрийн хvндрэл, бэрхшээл нь хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын хэвийн бус vйл ажиллагаа, алдаа дутагдалтай шууд холбоотой учир хэлэхээс өөр аргагvй. Засгийн газраас оруулж ирсэн Монгол Улсын гадаад өрийг ДНБ-ний одоо байгаа 55 хувиас нэмэгдvvлж 70 хувьд хvргэх төсөл УИХ-ын гишvvдээс дэмжлэг хvлээж чадалгvй унасан. Энэ нь “Хvv багатай, урт хугацаатай зээл зайлшгvй авч байж эдийн засгаа тэлэхээс өөр зам бидэнд байхгvй” гэсэн байр суурин дээр зогсож байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Сангийн сайд Ж.Эрдэнэбат хоёрт томоохон цохилт болоод байгаа. Vнэхээр журмын нөхөд нь анхааруулан хэлж байсанчлан сан нь улайсан Сангийн яам хvлээж авсан Ж.Эрдэнэбат сайдын хувьд арга мухардахдаа Засгийн газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдvvлсэн Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслvvдээ ёстой л цээжээрээ хамгаалан УИХ-ын гишvvдтэй тулсаар ямар ч гэсэн хэлэлцvvлэхээр болсон. Гэхдээ данс нь улайсан Сангийн сайд шиг хөөрхийлөлтэй, тамын албан тушаалтан цөөхөн байдгийг Ж.Эрдэнэбат сайд Монголчуудад нотлон харууллаа. Арга нь мухардаж, хий дэмий л УИХ-ын гишvvдээс дэмжлэг горьдсон Сангийн сайд “Малын хөлийн татварыг 500 төгрөгөөр тогтооход л улсын хэмжээнд жилдээ 32 тэрбумын орлого орж ирнэ” хэмээн журмын нөхдөө царайчлан харж, доройхон дуугарч харагдсан. Удахгvй цалингаа тавьж ч чадахгvй болж мэдэхээр данс нь улайсан Сангийн сайд маань иргэдийн хувийн эзэмшлийн гурав дахь орон сууцанд татвар ногдуулах, бууны маркаас нь хамааруулж 50.000-100.000 хvртэл төгрөгийн татвар ногдуулах, малын хөлийн татварыг хонин толгойд шилжvvлж аймаг, нийслэл, сумын ИТХ-аас 1000 хvртэл төгрөг байхаар тогтоох, автомашины татварыг цилиндрийн багтаамжаас нь хамааруулж татвар ногдуулах зэрэг хуулийн төслvvдээ ямар ч гэсэн УИХ-аар хэлэлцvvлэхээр дэмжvvлээд байгаа. Монгол Улсын эдийн засаг, санхvvгийн байдал хямралын шинжтэй болсон өнөөдрийн тухайд бvх салбар хэмнэлтийн горимд шилжиж, УИХ-ын гишvvн Г.Уянгын хэлснээр “Иргэд голоо тасартал бvсээ чангалж байхад зарим дарга нар бvсээ тасартал таргалж” байгааг шударгаар зохицуулахын тулд эрхэм УИХ-ын гишvvд эхлээд ухаалаг хэмнэлтийн горимд шилжиж, нийгмээ уриалах цаг болжээ.

g

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “УИХ-ын гишvvд, сайд дарга нар 9911-тэй дугаараа зарах” их сонирхолтой уриалга гаргахад гишvvд таг дуугvй болцгоосон. Vнэндээ тэд дээд тал нь 20 сая хvрч байгаа 9911-тэй дугаартайгаа vхэлдэн зууралдана гэдгээ таг чимээгvй болцгоон илэрхийлсэн нь тэр. Харин УИХ-ын гишvvн Д.Сарангэрэл “Vнэхээр улс орны амьдрал тийм хэцvv болчихоод байгаа юм бол ээмэг бөгжнөөс эхлээд утасны дугаараа ч хайрлахгvй өгөхөд бэлэн” гэдгээ намуухан дуугаар мэдэгдэнэ лээ. Гэхдээ утасны дугаараа дуудлага худалдаанд оруулахаасаа өмнө эрхэм гишvvд маань тансаг гэж хэлж болохуйц элдэв хөнгөлөлт, мөнгөн урамшууллаасаа татгалзвал зохино. Хэдийгээр өнгөрсөн баасан гарагийн хуралдааныг хаахдаа УИХ-ын дарга З.Энхболд “Маргааш ажлын өдөр, УИХ-ын хуралдаан 09:00 цагт эхэлнэ шvv” гэж анхааруулсаар байтал бямба гарагийн 09:30 цагт УИХ-ын хуралдааны танхимд 15-хан гишvvн сууж харагдсан. Цагийн дараа УИХ-ын даргын дээд талын самбарт гишvvдийн ирц 76-аас 42 гэж гарч байсан ч танхимд Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарын 18-хан эрхмийн толгой л шоволзож харагдана лээ. Хамгийн тансаг хэрэглээтэй хэрнээ хамгийн их ажлаа тасладаг, хамгийн их шоуддаг эрхэм УИХ-ын гишvvдээс ухаалаг хэмнэлтийг эхлvvлэх нь хамгийн шударга зарчим болно гэдгийг төсвөө нэг их наяд төгрөгөөр таначихаад ханахгvй эхчvvд, нялх vрсийнхээ сvv, живх, одонгийн мөнгө рvv ханцуй шамлан дайрч байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн сонорт хvргэлгvй горьгvй хэмээн vvнийг тэрлэв. Таалан болгооно уу.

g

Эх сурвалж:

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өвөө:
уих-ын гишүүн хүүхдүүд минь унааны мөнгө авалгүй машин хэрэгтэй цагт хэрэглээд, утасны мөнгөө өөрсөдөө цалингаасаа төлж орхивол болох юм биш үү. бас хууль батлуулсан гэж 20-30 сая төгрөг авдаг гэсэн. цалин авдаг ажлаа алдаг оног, тасалдуулан байж хууль батлуулдаг биз дээ. үүрэгт ажлаа хийгээд мөнгө авна гэдэг чинь юу гэсэн үг вэ, хүүхдүүдээ!
2015-01-13
zachin:
zuv demjij baina.hyn hognuud arai dendyy baigaa shyy
2015-01-12
bdyjf:
yag zuv. ulalztal n bichsen bnaa
2015-01-12