Халдлага болсон сургууль хэвийн ажиллаж эхэллээ

img

Пакистаны Пешавар мужид байрлах цэргийн албан хаагчдын хүүхдүүд суралцдаг сургуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр хэт даврагч “Талибан” бүлэглэлийн дайчид барьцаалж, халдлага үйлдсэн билээ. Халдлагын үеэр 132 сурагч болон есөн багш амиа алдсан юм. Мужийн удирдлагууд халдлага болсон сургуулийн үйл ажиллагааг хэсэг хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан билээ. Тэгвэл дээрх сургууль өнөөдрөөс эхлэн хэвийн үйл ажиллагаандаа шилжиж, сурагчдаа хүлээн авч эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Аюулгүй байдлын үүднээс цагдаа, хүчнийхэн сургуулийн ойр орчимд хамгаалалтад гарчээ. Шинэ хичээлийн нээлтийн үеэр Ерөнхийлөгч Ашраф Гани амиа алдсан хүүхдүүдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, хүчтэй байхыг уриалсан байна. Нийслэл Карачи хотноо маргааш амиа алдсан хүүхдүүдийг дурсч, зул өргөх ёслол зохион байгуулагдах гэнэ. Энэхүү арга хэмжээнд Ерөнхийлөгч, гэргийн хамтаар оролцохоор болжээ. “Талибан” бүлэглэл сургуульд халдлага үйлдсэн шалтгаанаа Малала Юсуфзайг Нобелийн шагнал хүртсэнтэй холбон тайлбарласан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ